-Уран
бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхан
юу байна вэ?
-Одоо
театр амралтын байдалтай байна. Манай
театр Парисын "Дарь-эхийн сүм"
хэмээх музиклтэй болж байгаа. Энэ жүжгийн
сургуулилтыг гэртээ хийж байна. Театрын
ажилчид наймдугаар сарын 15-наас ажилдаа
орно. Найруулагч Г.Мөнхдоржийн "Шар
тэнгисийн тамлан" жүжигт ихэнх уран
бүтээлчид тоглоно.
-Дээрх
жүжиг том хэмжээнийх үү?
-Тийм
шүү. Энэ нэлээн том хэмжээний жүжиг.
Парисын "Дарь-эхийн сүм" жүжигт
зэрэмдэгүүдийн хоорт нэлээн голлоно.
-Энэ
жүжгийг хэн найруулж байгаа вэ?
-Манай
театрын залуу найруулагч Н.Наранбаатар
ажиллаж байгаа. Ер нь энэ романыг жүжиг
болгосон Р.Батсайхан гэж хүн бий.
-Таны
хувьд нэлээн ажилтай байгаа юм байна
даа.
-Би
их зав муутай хүн шүү дээ. Жүжигчний
ажил, "Найрамдал" зуслан, Радио,
телевизийн дээд сургуульд багшилна.
Олон л ажлыг амжуулж байна даа. Миний
ажил 07.00 цагт эхлээд 03.00 цагт дуусдаг.
Сүүлийн үед зуслан дээрээ тогтож ажиллаж
байна. Өнөөдрийн хувьд театрт очиж
жүжгийнхээ хувцасны эскизийг үзсэн.
Хажуугаар нь хандивын тоглолтонд
оролцоод ирлээ. Хэдий амралттай байгаа
ч хандивын тоглолтонд оролцож байгаа.
Бас Удирдлагын академийн Нийгмийн
удирдлагын ангид магистрантурт суралцаж
нэгдүгээр ангиа төгссөн. Намар манай
академийн 80 жилийн ой болно. Ойн тоглолтыг
зохион байгуулах бүрэлдэхүүнд байгаа.
У.Батчимэг
-Уран
бүтээлийн сүүлийн үеийн сонин сайхан
юу байна вэ?
-Одоо
театр амралтын байдалтай байна. Манай
театр Парисын "Дарь-эхийн сүм"
хэмээх музиклтэй болж байгаа. Энэ жүжгийн
сургуулилтыг гэртээ хийж байна. Театрын
ажилчид наймдугаар сарын 15-наас ажилдаа
орно. Найруулагч Г.Мөнхдоржийн "Шар
тэнгисийн тамлан" жүжигт ихэнх уран
бүтээлчид тоглоно.
-Дээрх
жүжиг том хэмжээнийх үү?
-Тийм
шүү. Энэ нэлээн том хэмжээний жүжиг.
Парисын "Дарь-эхийн сүм" жүжигт
зэрэмдэгүүдийн хоорт нэлээн голлоно.
-Энэ
жүжгийг хэн найруулж байгаа вэ?
-Манай
театрын залуу найруулагч Н.Наранбаатар
ажиллаж байгаа. Ер нь энэ романыг жүжиг
болгосон Р.Батсайхан гэж хүн бий.
-Таны
хувьд нэлээн ажилтай байгаа юм байна
даа.
-Би
их зав муутай хүн шүү дээ. Жүжигчний
ажил, "Найрамдал" зуслан, Радио,
телевизийн дээд сургуульд багшилна.
Олон л ажлыг амжуулж байна даа. Миний
ажил 07.00 цагт эхлээд 03.00 цагт дуусдаг.
Сүүлийн үед зуслан дээрээ тогтож ажиллаж
байна. Өнөөдрийн хувьд театрт очиж
жүжгийнхээ хувцасны эскизийг үзсэн.
Хажуугаар нь хандивын тоглолтонд
оролцоод ирлээ. Хэдий амралттай байгаа
ч хандивын тоглолтонд оролцож байгаа.
Бас Удирдлагын академийн Нийгмийн
удирдлагын ангид магистрантурт суралцаж
нэгдүгээр ангиа төгссөн. Намар манай
академийн 80 жилийн ой болно. Ойн тоглолтыг
зохион байгуулах бүрэлдэхүүнд байгаа.
У.Батчимэг