gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Буянтыг доргиосон буун дуу

2009-08-24
0
Twitter logo
0
Twitter logo
2009-08-24

-Дуулианы мөрөөр-

Баруун бүсийн даншиг наадам Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт газар доргиож, тэнгэрт тоосоо өргөж ахуйд Отгон сумын Буянт багт буун дуу хадаж, тэртээ цөвүүн цагийн дайн байлдааныг санагдуулам аймшигт аллага гарсан чимээ хоромхон зуур талын түймэр шиг тархлаа.

Саяхан л чи цаашаа, би наашаа хэмээн энд цугласан олныг зохицуулж асан цагдаа нарын царай барайж, наадмыг орхин буу зэвсгээ агсаад тун яаравчлан хөдөллөө. Дам сураг сонсвол Отгон сумын нэг нөхөр гурван хүн буудаад, хүн барьцаалан ууланд гарчээ гэсэн битүү хатуу үг сонсогдов. Хожим цагдаа нараас хэрэг учрыг сонсвол тус сумын Буянт багт ийм нэгэн хэрэг гарч, олон түмнийг цочоосон байна. Мөн энэ хэрэг нөгөө л архи дарстай холбоотой агаад, эдүгээ хаа сайгүй уртын дууны шуранхай хадаж, Монголын их найр наадмын цаг эхэлсэн тул сургамж, сэрэмжлүүлэг болгохын үүднээс чухам юу болоод өнгөрсөн талаар товчхон дурдсугай.

Өөлдийн Мэндбаяр гэж өнчин өрөөсөн өссөн эр өдгөө 37 нас хүрч байгаа нэгэн. Айлын мал харж амь зогооно. Зундаа харин тарвагатай хөөцөлддөг. Өнгөрсөн жил л гэхэд 250 тарвага агнажээ. Хаа ч очиж шагайснаа авдаг мэргэн бууч. Бас нэгэнтээ хулгайн хэргээр "аавынд" жил хэртэй суугаад авсан намтартай. Учрыг дуулбал хүний хийсэн хэргийг үүрээд шоронгийн хаалга татсан байна.

Тэрхүү хар өдөр айлын бэр буулгах найранд очиж, мань нөхөр нэлээд халамцжээ. Тэртээ Архангай аймгаас бэр буулгахаар ирсэн хүмүүсийн найрын цаг дуусч, бэрээ аван нутаг буцах үед Мэндбаяр тэр хотонд цөөхөн хүмүүсийн хамт найрын үлдэгдэл дээр наргихаар үлдлээ. Тэрбээр зүгээр ч нэг архиа гудраад унтаад өгсөнгүй. Харин нөхөр нь хуримлахаар одсон айлын гэргий болох жирэмсэн бүсгүйн энгэр заамыг оролдож, хормой хотыг нь сөхөөд байсан тул нөгөөх нь хадам ээж энэ тэрдээ хэлээд бөөн шуугиан дэгдээгээд хаячихжээ.

Ингэхэд, "Ичсэн хүн хүн ална" гэсэн нэг үг байдаг шүү дээ. Мэндбаяр яг тийм байдалд орж, ичихдээ хүн алахаар шийдсэн байна. Ингээд гэрээсээ тайрсан калибрь буугаа гарган авч, хүний эхнэр оролдож нэр төр гутаасан хэмээн зэмлэсэн ахынхаа завжийг сэт буудлаа. Мөн тэр хотонд байсан, ядуу дорой амьдралтай нэг эрийн цохонд нь тулгаж буудаад газар дээр нь нам алжээ. Улмаар нөгөө орилж хашгираад байсан авгайн гар дээр нь гишгэж байгаад алгыг нь нэвт буудсан байна. Дараа нь нөгөө талынхаа хотонд очиж, урьд хэргийг нь үүрсэн нөхрийн цээжинд буугаа тулган гохоо дарсан боловч авалцсангүй. Энэ үед нөгөө эр самбаачлан зугтаж амжсан бөгөөд эдүгээ 50 хол гарсан эр ёстой л гэрлийн хурдаар баруун гүвээгээ давжээ. Үүнд нь хорссон балмад эр түүний 70 настай ээжийг бууныхаа бөгсөөр толгой түрүүгүй нэвширтэл нүдээд, урдхан талд нь байх хотонд морилсон байна. Тэрбээр эндээс айлын 11 настай охиныг барьцаалан авахад аав нь хар амиа бодон мөн л бараа сураггүй зугтжээ. Түүний араас хэд хэд буудсан алуурчин охиныг байдсан гүүн дээр сундлан ой руу орон, улмаар хэд хэдэн удаа хүчирхийлээд орхисон ажээ. Хожим хөөрхий охин түүний цээжинд байн байн буугаа тулган ална хэмээн занаж байсан хэмээн мэдүүлсэн бөгөөд эдүгээ энэхүү цочролоосоо гарч чадахгүй байгаа гэнэ билээ.

Алуурчин унаж явсан унаагаа эцэхээр нь модонд хаясан агаад асга хаданд авирч яваад бууныхаа замгийг гээчихжээ. Мөн гутал нь урагдсан тул тохмоо зүсэн хөлдөө ороогоод, шөнөжингөө чоно улин айлгасан учир замаггүй буутайгаа амиа хоохойлон өвөлжөөгөө бараадах үед нь аймгийн цагдаагийнхан амжиж очсон байна. Тэрбээр буугаа толгой дээрээ өргөн намайг битгий алаарай хэмээн орилсоор гүйж ирсэн бөгөөд хэрвээ өчүүхэн л эсэргүүцэл үзүүлсэн бол цагдаагийнхан газар дээр нь нам буудахад бэлэн байсан ажээ.

Тэрбээр хийсэн хэрэгтээ өдгөө огтхон ч харамсахгүй байгаагийн дээр хэргийг нь нэгэнтээ үүрээд шоронд суусан хүнээ л алж чадаагүйдээ тун их харамсч байгаагаа өгүүлж суудаг гэнэ. Хэргээ үүрүүлсэн нөхрийн хувьд хэдэн шөнийг нойргүй, буугаа тэврэн өнгөрөөсөн бөгөөд алуурчинг барьсан сургаар цагдаа нар дээр ирээд зөвшөөрөл гуйн, нөгөө нөхөрт ганц хайрцаг тамхи өгөн гар бариад л хар цагаан дуугүй холдсон гэнэ билээ.

Ийнхүү хэрээс хэтэрсэн найр наадам, ухаанаа уусан мунаг эрээс үүдэлтэй аймшигт аллага Отгон сумын Буянт багийг доргиож, нэгэн сайхан эрийн аминд хүрэн хэд хэдэн хүнийг үүрдийн тахир дутуу болголоо. Ялангуяа намрын цэцэг шиг өсч өндийж байсан хөөрхий охиныг сэтгэл санааны хувьд мөнхийн эрэмдэг болгожээ. Ингэхэд өдгөө манай Монголын их найр наадам дөнгөж эхлээд байгаа гэдгийг энд зориуд цохон хэлмээр байна.

Д.Гал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан