Эрдэс баялаг эрчим хүчний сайд, мөн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригттой хийсэн ярилцлагаа толилуулж байна. Бидний яриа түүний хувийн амьдралаас эхэлсэн юм.
-Таны аав Дашдорж хуучнаар Түлш эрчим хүчний яаманд ажиллаж байсан билүү?
-Аав маань эрчим хүчний салбарт олон жил ажилласан хүн шүү дээ. Цахилгааны инженер мэргэжилтэй. Гуравдугаар станц, одоогоор бол Диспетчерийн үндэсний төвд ажиллаж байгаад Үйлдвэрчний төв зөвлөлд орсон. Бас Хөдөлмөрийн яаманд, сүүлд тэтгэвэрт гарахаасаа өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ийм л хүн байгаа юм. Харин одоо тэтгэвэртээ гарсан даа.
-Аав тань аль нутаг билээ?
-Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх.
-Тэгэхээр та чинь Төв аймгийнх гэж явдаг байх нь ээ?
-Би хотынх, тэр дундаа 220 мянгатын унаган хүүхэд л дээ. Гэхдээ аавынхаа нутгаар элэг татуу явдаг нь Монгол ёс шүү дээ. Тэгэхээр Төв аймгийнх л болох нь байна.
-Таныг өнгөрсөн зун М.Энхболд гишүүнтэй хамт Төв аймагт тахилга үйлдэж явна гэж сонссон?
-Тэгсэн. Аавынхаа нутгаар явж тахилга үйлдээд ирсэн. Сайхан байсан шүү. М.Энхболд гишүүн бид чинь нэг нутаг усны улс. Тэгээд хамт явсан юм.
-Ээжийг чинь бол олон хүн мэдэх байх. Хүүхэлдэйн киноны Мөрөнгуа гуайг бид бүгдээрээ хүүхэд байхын л мэдэх юм даа?
-Ээж маань мэргэжлийн сургууль төгссөн анхны эмэгтэй зураглаач. Монгол телевиз, Монголкино үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж байсан. Баримтат киноны зураглаач хийж байгаад хүүхэлдэйн кино Монголд анх удаа бүтээлцсэн хүмүүсийн нэг. Одоо хүртэл хүүхэлдэйн кино бүтээдэг, түүгээр нь ч хүмүүс мэддэг. “Өнчин цагаан ишиг”, “Өвгөн арслан хоёр” гээд л хүүхэд байхдаа үзэх дуртай байсан олон ч кино хийсэн дээ.
-Таны гэр бүлийн хүн хаана ямар ажил хийдэг юм бэ ?
-Гэр бүлийн хүн маань эмч мэргэжилтэй. Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажилладаг. Жирийн л нэг бүсгүй.
-Та хоёр охинтой байх аа?
-Тиймээ, хоёр охинтой. Том нь оюутан. Бага нь дунд сургуулийн сурагч.
-Том охин чинь оюутан юм бол та мөдхөн өвөө болж мэдэх нь ээ?
-(инээв) Ийм залуухан өвөө болчихож магадгүй л юм даа. Гэхдээ арай болоогүй байх аа.
-Хоёр охинтой айл юм бол голомт сахих хүүтэй болохын мөрөөсөл болж байгаа юм байна даа?
-Амны билгээр болтугай.
-Та аль дунд сургуулийг дүүргэсэн бэ?
-Орос гуравдугаар сургуулийг төгссөн.
-Тэгээд хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг (хуучнаар) хятад судлаач, улстөр судлаач магистр гэсэн зэрэгтэйгээр төгссөн. Дараа нь Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, Японд мөн хуулийн магистр хамгаалсан.
-Москвагийн Олон улсын харилцаа төгссөн хүмүүс ер нь ихэвчлэн МАХН-д элсчих юм. Тэгэхээр тэнд нэг хүчин зүйл байна уу гэж хардмаар ч юм шиг?
-Харин ч манай Гадаад харилцааны яаман дээр 1990 онд Ардчилсан намын анхны бүлгэм байгуулагдаж байсан гэдэг. Тэгэхээр Москвагийн харилцаа төгссөн хүмүүс цугаараа МАХН-ын гишүүд гэж ойлгож болохгүй л дээ.
-Уучлаарай, одоо би таниас асуумаар байдаг ч халшраад тавьж чаддаггүй байсан асуултуудаа тавих гэж байна… Таны дүү чинь МАХН-ын гишүүн байлуу?
-Тиймээ, энэ намын гишүүн байсан.
-Талийгаач Ардчилсан социалист залуучуудын холбооны гишүүн байсан уу?
-Үгүй. Тэр холбоотой ямар ч хамааралгүй хүн байсан.
-Таны дүү Бадраа агсаны амь насыг бүрэлгэсэн тэр аймшигт явдал 2007 онд болсон байх аа?
-Тиймээ, 2007 он. Аймшигтай, харамсалтай 2007 оны зургадугаар сар.
-Тухайн үед хадгаламж зээлийн хоршоод дампуурч ард түмний тодорхой хэсгийн олон жилийн хөдөлмөр, бүр мөрөөдөл нь салхинд хийсч байсан. Тийм болохоор нийгмийг маш хүчтэй савлуулж байлаа. Тэр үед таны дүү Бадраа агсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга байж тэр бүхнийг гардан зохицуулж яваад амиа алдсан. Харин түүнээс ердөө хоёрхон жилийн дараа та Монголын нийгмийг зургаан жил талцуулсан, өчүүхэн л алдаж гэмээнэ тусгаар тогтнолоо тавиад туучихаж мэдэхээр Оюутолгой төслийн гэрээг батлууллаа. Ах дүү хоёрт яагаад заавал ингэж галаар тоглох хувь тавилан оногдоод байгаа нь хачирхалтай биш гэж үү?
-Үгүй яахав дээ. Нэг талаараа тохиолдлын, нөгөө талаараа амьдралын зам өөрөө хөтлөөд тэнд аваачиж байна шүү дээ. Энэ талаар тайлбар хийх хэцүү. Миний дүү бол Монголбанкинд олон жил ажиллаад, дараа нь хувийн банкинд ажиллаж байгаад тэр албан тушаалд очсон. Би ч гэсэн өөрийнхөө замаар явж байгаад энэ албан тушаалд ирлээ. Таны хэлсэн шиг ах дүү бид хоёрт гал бариулъя гээд бариулаагүй. Бид өөрсдөө баръя гээд барьсангүй. Хувь тавилангаа л дагаж байна. Амьдралд ийм тохиолдол байдаг л юм байна. Амьдрал их баян юм байна шүү дээ. Үүнийг тайлбарлах аргагүй.
-Та дүүгийнхээ амь үрэгдсэн шалтгааны буруутанг хаанаас хайдаг вэ. Энэ нийгмийн тогтолцоо юу , Монголын нийгмээр тоглож байгаа тэр авлигачид буруутай юм уу. Эсвэл төрийн цаазаар гэсгээлгэсэн тэр хүний тухайн үеийн бухимдлаас болсон жирийн нэг аллага байсан уу. Та ахынх нь хувьд энэ талаар үзэл бодлоо илэрхийлж байгаагүй шүү дээ?
-Олон хүчин зүйлээс болсон гэж би боддог. Нэг талаасаа тэр хүний тухайн үеийн бухимдал байсан байна. Нөгөө талаасаа тэр хүнийг тийм юм хийхэд хүргэсэн нийгмийнх нь үйл явдал, тогтолцоо буруу байсан. Яагаад тэр хүн ямар ч хараа хяналтгүйгээр тийм үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байсан юм бэ. Хэн түүнд тийм эрх олгосон юм бэ, тийм үү. Тэрнээс л болж тэр хүн тэгж улайрсан байх гэж санадаг.
-Тэр аймшигтай явдал өнөөдрийн Монголын төрийн толгойд шигчихээд байгаа авлигачдаас болсон гэж боддог. Та надтай санал нийлэх үү?
-Би яг тэгж хэлмээргүй байдаг юм.
-Яагаад?
-Дэндүү хялбар тайлбар байхгүй юу. Тэр аймшигт хэрэгт хэтэрхий хөнгөдөх, амархан, эзэн биегүй тайлбар. Амьдрал баян. Асар олон зүйл бий. Ганцхан авлигачид гэдэг үгэн дээр бүхнийг тохох хэрэггүй. Ер манай нийгэм зах зээлийн нийгмийн тогтолцоо руу шилжиж байгаа энэ үзэгдэл өөрөө маш хэцүү л дээ. Үүнийгээ дагаад муу муухай олон зүйл бий болж байна. Харин хэн үүнийг бий болгоод байна вэ гэвэл монголчууд бид өөрсдөө шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бас хэн засварлах вэ гэхээр бас л бид өөрсдөө. Өөр хэн ч биш.
-Энэ нийгмийн болж бүтэхгүй байгааг засах чин эрмэлзэл таны зүрхний угт байдаг гэдэгт би итгэдэг. Учир нь та бол аймшигтай том хохирол амссан хүн шүү дээ. Тиймээс улстөр рүү зоригтой алхаж орж ирсэн байх, тийм үү?
-Нэг шалтгаан нь энэ. Цэвэр нийгэмд амьдрахын тулд өөрөө л гар бие оролцож бүтээх ёстой. Түүнээс хараад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр миний улстөрд орсон үндсэн шалтгаануудын нэг нь яах аргагүй энэ юм. Та зөв ойлгож. Гэхдээ зөв цэвэр нийгмийг бүтээхийн тулд зөвхөн улстөр хийх биш жаахан ч атугай ажиллах, тэгэхдээ сэтгэл зүрхнээсээ шударга ажиллах л хэрэгтэй байна. Таны хэлсэн шиг “Би авлигачдыг жигшдэг. Авилгачид энэ бүхнийг хийж байна” гээд цээжээ дэлдээд байвал би зөвхөн ярьдаг хүмүүсийн л нэг болж хувирна. Харин би ярьмааргүй байна. Зөвхөн хиймээр, гар бие оролцмоор, надад өчүүхэн ч атугай боловсрол байдаг бол түүнийгээ шавхаж зориулмаар байна. Яриад сууна гэдэг миний дотроо бодож санаж байгаагаас хамаагүй өчүүхэн юм.
-Та өөрийгөө тэгж ажиллаж чадаж байгаа гэж боддог уу?
-Тэгж ажиллахын төлөө хичээж байна. Ямар ч байсан яамныхаа хэмжээнд төрийн ажлыг зөв зохиостой хийхийн тулд бид хичээж ажиллаж байгаа. Дан ганц би биш манай туршлагатай мэргэжилтнүүд, хамт олон маань надад дэмжлэг өгдөг юм шүү дээ.
-Та яагаад МАХН-д элсчихсэн юм бэ.
-Хүн ер нь улстөрийн сонголт хийхдээ олон зүйлийг бодож тунгааж хийдэг. МАХН бол социал демократ үзэлтэй, эдийн засгийн бодлогын хувьд зах зээлийн бодлогыг тууштай баримталдаг нам шүү дээ. Энэ бодлого нь надад их ойр байгаа юм. Зах зээлийн нийгэмд нийгмийн тодорхой хэсгийг төрөөс зайлшгүй дэмжиж туслаж явах ёстой. Тухайлбал, эмнэлгийн даатгал нь олон нийтэд хүртээмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Өвдсөн хүн мөнгөгүй гээд эмнэлэгт очихгүй байж болохгүй биз дээ. Хүүхдүүд арван жилийн сургуульдаа үнэгүй сурч, чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой. Асарч хамгаалах хүнгүй хөгшчүүдийг нийгэм халамжлах ёстой. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг төр дэмжих ёстой. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дагаж нийгмийн халамж нь бий болох ёстой болохоос биш эдийн засгийн логикоос гадуур байж болохгүй л дээ. Төр засаг бүх юманд хутгалдаад, бизнесийн хөгжлийг боомилоод байж болохгүй. Төр нь төрийн ажлаа хийж, хувийн хэвшил нь бизнесээ хийх бүрэн боломжоор хангагдах ёстой л гэж боддог. Энэ үзлийг баримталдаг учраас би МАХН-ыг сонгосон. Бас найз нөхдийн нөлөө их байсан болов уу. Тэгээд 2004 оны сонгуулийн дараа би МАХН-д элссэн л дээ.
-Таныг улстөрд ороход аав ээж чинь яаж хүлээж авсан бэ?
-Мэдээжийн хэрэг амаргүй л байсан. Гэхдээ тэд маань намайг дэмждэг.
-Таны сэтгэлийн шархыг хөндөх бас нэг асуулт байна. Д.Зоригт гэдэг хүн дүүгээ амь үрэгдсэнээс хойш албан тушаалын шатаар байнга өгсөж явна гэсэн шүүмжлэл хэвлэлийн хуудсаар үзэгдэх болж. Та үүнд эмзэглэдэг үү, эсвэл тоодоггүй юу?
-Яамаар ч юм бэ дээ. Сэтгэл зүрхтэй л хүн юм хойно тоохгүй байна гэж үгүй. Тэглээ гээд яалтай билээ, би. Олон түмэн эцсийн бүлэгт хийсэн ажлаар нь л дүгнэх байх. Хүрэлбаатар гишүүн надад хэлдэг л дээ. “Зоригоо, богино хугацаанд муулуулахаас бүү ай, хийх ёстой ажлаа хийж дуусгаж бай” гэдэг юм. Бид хоёр чинь найз л даа. Тэгэхээр ажлаа л шударга сайн хийе. Харин олон түмэн дүн тавиг. Харин харамсалтайгаар амь үрэгдсэн дүүг улстөрд бүү ашиглаа гэж гуймаар санагддаг. Насан өндөр болсон аав ижий хоёрын минь сэтгэл зүрхийг байн байн хөндөх хэцүү юм. Монгол түмэн маань ийм ёс бусын юманд дургүй шүү дээ.
-Та өмнө нь төрийн албан хаагч байсан. Харин С.Баярын Засгийн газарт сайд болсоноороо улстөрч болсон. Энэ сонголтыг хийхэд амархан байсан уу?
-Улс төрийн албан тушаалд очино гэдэг нь хувийн сонголт гэхээсээ илүү нэгэн зорилгод зүтгэж байгаа хамт олны сонголт, өөрөө өөрийгөө сорих шийдвэр байдаг гэж боддог. Улстөрч болох уу үгүй юу гэж бодоод, сэтгэл зовоод байхаасаа илүү урьд өмнө нь энэ салбартаа хариуцаж хийж байсан ажлуудаа арай өөр түвшинд, олон түмний өмнө улс төрийн албан тушаалтан гэдэг утгаараа илүү хариуцлага үүрч хийж чадах уу үгүй юу гэдэг эргэцүүлэл нь чухал байсан. Олон түмэн, найз нөхөд, ахмад үеийнхэн энэ итгэлийг дааж чаднаа гэж бодож байна уу, ажлаа хийж чадна гэсэн өөрөө өөртөө итгэл байна уу гэдэг нь илүү чухал асуудал байсан. Одоо би улстөрийн албан тушаал хашиж байгаа хэдий ч өмнө нь төрийн албанд ажиллаж байсан зарим ажлуудаа гүйцээж өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн хийж буй зүйл олон байна.
Тухайлбал, би Сангийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа “Мянганы сорилтын сан”-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж эдгээр төслүүдийг батлуулахаар зөвлөлийн бусад гишүүд, ажлын аппараттай хамтран ажилласан. Мянганы сорилтын сангаас тусламж авахаар асуудал 2007 онд шийдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх, харин одоо тусламжийн чиглэл нь өөрчлөгдөж Эрдэс баялаг эрчим хүчний яамны шугамаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлуудын дулааны төслүүдэд нэг хэсэг нь чиглэгдэх болж байна. Энэ төслийг манай яам хийж, АНУ-тай хэлэлцээрээ явуулж байна. Асуудлыг мэдэж байгаа болохоор шийдэхэд харьцангүй ойр байна. Оюутолгойн гэрээний хувьд ч 2007 онд би одоогийн Төсвийн байнгын хорооны дарга Хүрэлбаатартай хамт хэлэлцээрт нь оролцож ажлын хэсгийн гишүүнээр нь ажиллаж байсан бол сая сайд болсон хойноо гэрээгээ батлуулахаар ажиллаж байна. Ингээд харахаар төрийн албан хаагч байгаад улстөрийн албан тушаалтан болсон ч өмнө хийж байсан ажлаа гүйцээж байна. Харин мэдээж хариуцлагын түвшин, асуудлыг шийдэх шийдэхгүйн үр дагавар бол маш өөр болсон.
-Ингэхэд та Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад шууд “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон уу?
-Үгүй л дээ. Гадаад харилцааны яаманд 1994-2004 оны хооронд ажиллаж байсан. Консулын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Олон улсын байгууллагын газарт ажиллаж, дипломат алба хашиж байлаа.
-Гадаад харилцааны яаманд ажиллах болсон чинь Туяа сайдын үе үү?
-Гомбосүрэн сайдын үеэс л ажилласан шүү дээ. Миний хувьд Гомбосүрэн гуай, Туяа сайд, Эрдэнэчулуун сайд, Чойнхор сайд гээд Монголын сор болсон сайхан сэхээтнүүдтэй хамт ажиллаж байсандаа бахархдаг. Мэдлэг туршлагатай, улс орныхоо багана нь болсон ахмад дипломатууд, сэхээтнүүдтэй хамт ажиллаж байсан нь надад үр өгөөжтэй, сургамжтай жилүүд байсан.
-С.Баяр таныг Засгийн газрын танхимдаа урьж ажилуулах болсон нь гэнэтийн гэмээр шийдвэр байсан. Зарим нэг нь залуу байна гэж шүүмжлэл ч дагуулж байсан. Харин та юу гэж хариулах вэ?
-Би одоо 38 настай. Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь ийм насны залуучууд байгаа. Монгол улс салаа замын уулзвар дээр ирж хөгжих үү, эс хөгжих үү гэдэг асуулт бидний өмнө одоо тавигдаад байна гэж би боддог. Улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлоход залуучуудын нэг төлөөлөл болж ор гэсэн санал байсан гэж ойлгож явдаг. Ер нь бидний үеийнхний хувьд ачаа үүрэлцэх цаг ирж байна даа.
-МАХН доторх фракц бүлэглэлүүдийн алинд нь та хамаардаг юм бэ?
-Би олон найз нөхөдтэй. Тэрнээс аль нэг фракцид харъяалагддаггүй. Нам дотор миний найз нөхөд хамтран зүтгэгчид бас хүндэтгэж явдаг ахмад үеийнхэн маань бий. Би тэдэнтэйгээ л хамт явдаг.
-Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхтэй болохоор таныг нэрлэж энэ яамны сайд болгосон. Тэгэхээр та С.Баярын талын хүн юм шиг. Гэтэл бас хотынхны бүлгийг тэргүүлдэг М.Энхболдтой нэг нутаг болохоор түүний үгээр ч байдаг болов уу гэсэн таамаг байдаг л юм?
-Оюутолгой ч юм уу зарчмын томоохон асуудлуудыг байнга Ерөнхий сайдтай зөвлөж санал бодлоо солилцож ойрхон ажилладаг. Миний аав Төв аймгийн Баян Өнжүүл сумын хүн, Энхболд дарга бас л Төв аймгийн хүн, олон асуудлаар хамтарч ажиллаж ирсэн. Ер нь тэгээд засгийн газрынхантайгаа ойрхон ажилладаг. Дахин хэлэхэд би найз нөхөд олонтой, нам дотроо ч найз нөхөд бий. Тэдэнтэй ажлын шугамаар, зүгээр хувь хүний шугамаар намайг холбосон зүйл олон байдаг. Харин нам дотроо элдэв фракц бүлэг болж улстөржихээс илүүтэйгээр ялангуяа залуучууд бид хөгжлийн томоохон зорилтуудыг яаж хамтран шийдэх вэ гэдэгт хүчээ зарцуулах ёстой л гэж боддог юм. Хэрвээ та намайг хэний хүн бэ гэж асуугаад байгаа бол би чинь Дашдоржийн Зоригт шүү дээ. Би жирийн л нэг аавын хүү. Төр түмний итгэлийг даах гэж, төрд хүчээ өгөх гэж зүтгэж яваа олон мянган залуусын нэг.
-Засгийн газрын гишүүн болсоноос чинь хойш хийсэн хамгийн том ажил бол Оюутолгойн гэрээг хэлэлцүүлэх явдал байлаа. Энэ бол түүхэнд үлдэнэ. Гэхдээ та өөрийнхөө хувьд хүсч байсан, мөн Монголын төр, ард түмний хүлээж байсан тэр нөхцлөөр гэрээг байгуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Чадсан гэж бодож байна. Яагаад гэвэл УИХ-аар орсон энэ процесс нь өөрөө маш их үр өгөөжтэй явдал болсон. Зарим нэг алдаа оноогоо засч, сайжруулах зүйлээ сайжруулсан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд сайн гарцыг сонгосон. Төслийн 56-аас доошгүй хувийн ашгийн Монголын тал авна. Эхний ээлжинд урьдчилгаа төлбөр болох 250 сая доллар орж ирнэ. Ер нь мөнгө орж ирсэн цагаасаа л нийгэмд, хүмүүст шууд мэдрэгдэж эхлэх байх гэж бодож байна. Ажлын байр шинээр бий болно. Уурхай, холбогдох байгууламж дээр нь 3000 гаруй, барилгын үед 10000 орчим ажлын байр шинээр бий болно. Олон мянган хүнтэй хот суурин бий болно. Зам тавигдана, цахилгаан станц баригдана. Оюу толгой төсөл нь бүс нутгийн хөгжилд, улс орны хөгжилд чухал хувь нэмэртэй төсөл болно. Энэ төслийг хүлээсэн, харзнасан олон төслүүдийг араасаа дагуулна. Хувийн хэвшлийнхэн энэ асуудал яаж шийдэгдэх бол гэж оло нжил харж сууж байсан нь үнэн шүү дээ. Энэ төслийг дагаад тэд хөрөнгө Монгол Улсад оруулах итгэл нь нэмэгдэнэ. Ийм учраас хамтарсан Засгийн газар үүнд онцгой ач холбогдол өгч байгаа.
-Хоёр нам хамтарч засгийн эрх барьж байгаа болохоор ард түмэндээ амласны дагуу та бүхэн хоёр сая таван зууг өгөх ёстой. Урьдчилгаа төлбөр ирэнгүүт мөнгө өгч эхлэх ёстой байх аа?
-“Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-ийг өгөх хууль нь эхлээд УИХ-аас гарах ёстой. Тусдаа хууль гаргаж байж хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийн мөнгө өгөхөд хууль гаргасан шиг тэр процесс давтагдах учиртай юм.
-Эхний ээлжинд иргэн бүрт 50, 50 мянган төгрөг өгөхөөр болж байгаа юм уу?
-Тийм хэлбэрээр шийдэх талаар Засгийн газар ажиллаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, бүртгэлийн байгууллагуудын санал болгосны дагуу энэ ажлын зохион байгуулахаар ярьж байна.
-Энэ мөнгийг өгөх ёстой, өгөх хэрэггүй гэж их маргалдаад байгаа. Та харин гэрээг гардан байгуулж байгаа хүний хувьд юу гэж бодож байна вэ?
-Энд нэг л зүйлийг баримтлах хэрэгтэй. Ардчилсан нийгмийн нэг үндсэн ойлголт бол ард иргэд нь төр засагтаа итгэх итгэл байх ёстой. Тэр итгэлийн төлөө амласан амлалтаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Энэ итгэл бол ардчилсан төрийн ноён нуруу нь. Тиймээс амласан л бол биелүүлэх нь нэн тэргүүний алхам шүү дээ. Ард иргэддээ оногдох хувийг заавал өгөхийн төлөө намууд хамтарч ажиллах ёстой. Хамтарсан засгийн газар байгуулагдах үед шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Оюутолгойн гэрээг батлуулах, иргэддээ үр шимийг хүртээх ажлыг хамтарсан засаггүйгээр хийх нь хүндрэлтэй байх байсан. Иймд энэ амлалтыг биелүүлж, энэ мөнгийг өгөх л болно.
-Одоо Тавантолгойн гэрээ өмнө чинь хүлээж байна. Энэ Засгийн газрын үед хийж амжих уу?
-Амжилгүй яахав. Хийхийн төлөө ажиллана даа.
-Тавантолгойн гэрээ Оюутолгойн гэрээгээсээ хэцүү гэж сонссон. Үнэхээр тийм үү?
-Яг л саяны процессоороо явна шүү дээ. Дэд бүтцийнхээ асуудлыг төмөр замтай, устай, цахилгаантай нь эхлээд багцаар нь шийднэ. Тэрийгээ дагаж хэлэлцээрүүдээ хийж дуусгана. Тэгээд УИХ-аар орно. Бас л саяных шиг зөв буруугаа ярьж сайн муугаараа дуудалцана. Ер нь сайн муугаараа дуудалцаж бүгдээрээ ярьж тунгаана гэдэг бол ардчилсан нийгмийн хамгийн сайн үзэгдэл шүү. Хүн бүхэн өөр өөрийн байр сууриа илэрхийлж, саналаа нэмэрлэж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ард түмнийхээ санал бодлыг сонсож эргээд шүүмжилж байж сайн гэрээг байгуулж чадна. Тиймээс итгэлтэй байх хэрэгтэй. Энэ Засгийн газрын үед Тавантолгойн гэрээг бид байгуулж чадна гэж итгэдэг. Олон түмэн маань ч итгэх хэрэгтэй шүү дээ.
-Уул уурхайн салбар Монгол улсын хөгжлийн нэг гарц мөн үү?
-Яах аргагүй мөн. Дан ганц томоон төслүүдийг хэлээд байгаа юм биш. Алтны, жоншны, төмрийн, нүүрсний олон төсөл нь одоо яригдаж шийдэгдэх шатандаа явж байна. Тэдгээр нь олон арван мянган хүнийг ажлын байраар хангаж, төсвийн орлогыг бүрдүүлж, дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох учиртай.
-Уул уурхайн чигт ийм байдаг байж. Харин эрчим хүчний салбарт ямархуу баримжаатай ажиллаж байна вэ?
-Миний өөрийн зорьж байгаа нэг ажил бол энэ хэдэн нүүрсний уурхайнуудынхаа техникийг сайжруулъя гэж шийдээд байгаа. Арваад жилийн өмнө хийсэн техникийн шинэчлэлийн хугацаа нь дуусаад одоо элэгдэж гүйцэж. Сая Сангийн яамтайгаа ярилцаж байгаад төсвийн тодотголоор уурхайнууддаа хэдэн төгрөг төсөвлөж авлаа. Багануураас эхлээд дараа жил гэхэд Шивээ-Овоогийнхоо шинэчлэлийг хийх ёстой. Хоёрдугаарт гэвэл энэ томоохон цахилгаан станцууд, дамжуулах, түгээхийн дэд бүтцийг шинэчлэх цаг болсон. Тухайлбал, III цахилгаан станц гэхэд сүүлийн хэдэн жилд төрөөс ерөөсөө санхүүжилт хийгээгүй байгаа. Ирэх онд тэнд зарим нэг ажлыг эхлүүлнээ. Эрчим хүчний үнийг бариад байхаар өөрсдөө хөрөнгө оруулах боломж муу байх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр төрөөс заавал хөрөнгө оруулалт хийх ёстой. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах нөхцөлийг бий болгох хэрэгтэй байна.
Хувийн хөрөнгөөр станц барьж, ашиг олдог ийм орчин бүрдүүлэхгүй бол дан ганц төрийн хөрөнгө оруулалтаар бас удаан явж чадахгүй. Иймд концессийн хуулийг Засгийн газраас өргөн барьж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичиг УИХ-д яригдана. Эрчим хүчний салбарт үүнээс гадна томоохон бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байна. Шивээ Овоогийн уурхайг түшиглэж томоохон станц барьж, Хятад руу цахилгаан экспортлох яриа хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орлоо. Эндээс бид бас өөрийнхөө дотоодын хэрэгцээг хангах бололцоотой болно. Говийн өмнөд хэсэгт, Зүүн бүсэд уул уурхайн томоохон төсөл эхлэх гэж байгаа энэ үед эрчим хүчний нэмэлт хэрэгцээ зайлшгүй гарна. Үүнийг зарим хэсгийг нь энэ төслөөс шийдэж, Таван толгойг түшиглэж бас цахилгаан станц баригдана. Нийслэл хотын дулаан, цахилгааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 5 дугаар эх үүсвэрийн асуудал нилээд хэдэн жил яригдсан. Өмнө зарлагдсан тендерт нэг л компани орж, тендер нь хүчингүй болсон. Одоо бид Азийн хөгжлийн банктай хамтран энэ станцын талаар техникийн судалгааг хийж, илүү тодорхой, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой нөхцөлөөр дахин яриа хэлэлцээг эхлүүлнэ. Дөргөний цахилгаан станц одоо л нэг бүрэн ашиглалтанд орно. Энэ нь Ховд аймгийг эрчим хүчээр хангана. Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байгаа Говь Алтай, Завхан аймгийн онцгой анхаарч, Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн станц барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхлэх шийдвэр гарсан. Тэлмэн сумыг Могойн голтой холбох шугамын зураг гарсан, төсөв зохиогдож байгаа. Иймд эрчим хүчний салбарт одоо огцом өсөлт гарах ийм он жилүүд ирж байна гэж хэлж болно.
-Төрөөс танд даалгасан хамгийн эхний хүнд даалгавар бол Оюутолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ажил байлаа. Энэ бол түүхэн үйл явдал байсан. Та даалгаврыг амжилттай биелүүлсэн. Харин одоо дахиад нэг даалгаврыг намаасаа авсан. Энэ бол Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгуулах. Та итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна гэхээр онгирч байна гэж битгий бодоорой. Намын олон мянган гишүүн итгэлээ хүлээлгэсэн байхад өөртөө итгэлгүй байж болохгүй. Намынхаа журмын нөхдийн итгэлийг алдахгүйн төлөө хичээх ёстой. Хичээж ч байгаа. Бас сонгууль гэдэг ганцхан хүний хөдөлмөр биш. Олон зуун гишүүдийн маань дэмжлэг бас ард түмний итгэл найдвар бүхнийг шийддэг шүү дээ. Олонтойгоо явбал болно л гэж бодож байгаа.
-Та яагаад нэр дэвших болсон юм бэ?
-Би залуу хүнийхээ хувьд төрийн ажилд үнэнчээр зүтгэж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өөрт байгаа мэдлэг боловсролоо зориулъя гэж бодсон. Бас өнөөгийн нийгэмд шинэчлэх зүйл их байна. Гэхдээ үүнийг бодоод л хараад суугаад баймааргүй байна. Өөрийн хүсч буй шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүн байх нь илүү дөхөмтэй юм байна гэж бодсон. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар нь бодит боломжоосоо хамаагүй доогуур төвшинд байгаа нь үнэн. Манай улс ардчилсан нийгэм байгуулаад 20 жил болж байгаа ч шилжилтийн үе дуусаагүй байна. Нийгэмд шударга ёс, хууль шүүхийн өмнөх иргэдийн ижил тэнцүү эрхтэй байх эрх нь алдагдаж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, очих ёстой эзэндээ очихгүй байна. Энэ бүхнийг шийдэхэд залуу хүний эрч хүч, мэдлэг боловсрол чухал шүү дээ. Тиймээс залуу насаа, мэдлэг боловсролоо, үзэл бодлоо нийгмийн шинэчлэлийн төлөө зориулах чин хүсэл надад байна. Сонгогчид маань ч бас энэ бүхнийг ойлгож хүлээж авч байгаа. Намын нөхөд маань ч дэмжсэн.
-Танд амжилт хүсье.