Сүүлийн өдрүүдэд цагаан будааны үнэ огцом нэмэгдэв. Юунаас болж цагаан будааны үнэ өсөв гэдгийг тодруулахаар Баянзүрх захыг зорилоо.
Тус захад цагаан будааны үнэ 1300-1600 төгрөгийн хороонд хэлбэлзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулахад даруй 200-300 төгрөгөөр нэмэгджээ. Өдөр ирэх тусам үнээ нэмэх юм гэх хүмүүс олон байв. Будааны үнэ яагаад огцом өссөн талаар наймаачдаас тодруулахад, нэг хэсэг нь хилээр оруулахад хязгаартай болсон гэж байсан бол нөгөө хэсэг нь цаанаас авдаг үнэ өссөн гэж байлаа.
Харин Баянзүрх захын гурил, будааны цэгийн худалдагч Ч.Бадамханд дараах хариултыг өгч байна.
-Өнгөрсөн
долоо хоногт 1300 төгрөгөөр зарагдаж
байсан цагаан будаа өнөөдөр 1600 төгрөгөөр
болтлоо өсчээ. Юунаас болж будааны үнэ
огцом нэмэгдэв?
-Цаанаас
ирж байгаа бөөний үнэ нэмэгдсэн. Шуудай
будааг өмнө нь 28 мянган төгрөгөөр авдаг
байсан бол одоо 33500 төгрөгөөр бөөндөж
авч байна. Тиймээс бид үнээ нэмж зарахаас
өөрцгүй болсон.
Хятадууд их хэмжээгээр цагаан будаа хилээр гаргахгүй байгаа гэж дуулдсан. Манай наймаачид Хятадаас нэг, хоёр шуудайгаар нь зөөж Замын-Үүдэд бөөгнүүлж байгаад хот руу авчирдаг болсон юм шиг байна билээ. Тэгээд л үнэд орчих шиг боллоо.
-Та
тэгээд хэдэн төгрөг нэмж зарж байна вэ?
-500
төгрөг л нэмж зардаг.
-Будааны
үнэ цаашид нэмэгдэх болов уу?
-Хэлж
мэдэхгүй шүү дээ. Бөөний үнэ нь буурвал
буурна. Нэмэгдвэл нэмэгдэнэ. Цагаан
будааны үнэ өсөх шалтгаан нь будааны
нийлүүлэлт хомсдсоноос, дамын наймаачид
ийнхүү үнэд хүргэж зарж байгаа аж. Манай
улсын цагаан будааны жилийн хэрэглээ
38 мянган тонн гэсэн тоо байдаг.
Түүнчлэн Баянзүрх зах дээр махны үнэ тэнгэрт хаджээ. Үхрийн цул мах 4500-5000, хонины мах 4000-4500, ямааны мах 3400-3700, адууны мах 3500-3700 төгрөгөөр зарагдаж байна. Үнэ нэмэгдсэн гол шалтгааныг махны худалдаачид хөдөө орон нутгаас мах орж ирэх нь ховордсонтой холбон тайлбарлаж байлаа.
Харин тус зах дээр энэ сарын 1-нээс эхлэн Алтан тариан гурил 100-150 төгрөгөөр буурчээ.
Хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сартай харьцуулбал: