gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

... Даяаршил... дангааршил... Монголчуудын соёлын өвийн түүхэн үүрэг...

2010-10-15
0
Twitter logo
0
Twitter logo
2010-10-15
-Миний хувьд дэлхий бөөрөнхий хэвээрээ эргэсээр...-

Монголчуудын соёлын түүхэн өв цаашдаа дэлхийн соёл иргэншлийн нэн эртний эх сурвалжуудын нэгээр "ЮНЕСКО"-д бүртгэгдэж, хүн төрөлхтөний оюун санааны амьдралын төгс хэв загварын хувьд анхдагч жишиг, өвөг эмэг онол эшийн эрхийг эзэмшиж ч магад!

Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед ч Монгол соёлын өв хүн төрөлхтөний оюун санааны хөгжилд өвөрмөц нөлөөтэй, идэвхитэй далдуур үйлчилгээтэй, аль ч тивийн оршин суугч боловсролтой иргэдийн сэтгэлгээний хэрэгцээтэй харилцан хамааралд "таталцан оршиж" байна.

Түүгээр ч зогсохгүй бусад соёл, иргэншлийг өөр рүүгээ татдаг, үйл явцыг нь төв рүүгээ сорон "шургуулж" төвөө тэлдэг, тодорхойлох аргачлал, тогтолцоогүй зарчимын хаос, квантлаг үйл явцаар хөгжин баяждаг, гүнзгийрдэг, тэгээд, тусгаар оршин тогтнох чадвараа баталж, бусадтай ижил төвшинд, зарим ай савд илүү дээд төвшинд тэргүүлж ч явна.

Монголчууд утга соёлоороо дэлхийтэй харилцаж буй харилцааны өндөрлөгөөс дүгнэхэд, өнөөгийн хүн төрөлхтөний нийгмийн харилцаа, ялангуяа соёлын өв уламжлалын харилцаа шүтэлцээнд оршихоороо дэлхий маань хавтгай бус, нэг нь нөгөө рүүгээ шулуун урссан шугаман урсгалтай бус, эсрэгээр, бөөрөнхий "шугаман бус" хэмжигдэхүүнтэй олон хэмжээст тодорхойлолтуудтай харилцаанд оршиж байна гэж үзэхээс өөр аргагүй болсон нь илт харагдах болов.

Дэлхийн улс түмний соёл иргэншлийн өв уламжлалын харилцаа планимер геометрийн хавтгайд бус огторгуйлаг орон зайд өрнөж, бие биеэ харилцан баяжуулж, баталж, шинэчилж, бие биеэ үгүйсгэх бус шүтэлцэж, бие биеэ даацжуулан хөгждөг гэсэн ойлголт гүнзгийрэх нь цаашдаа соёлын философийг шинжлэх ухаан болгох үндэс болж өгөх болно.

Энэ өнцгөөс хандахыг Монголын соёлын өв өөрийгөө судлаачдаас шаардах эрхтэй, яагаад гэвэл, энэ өв дэлхийн маш том оюуны багтаамжтай, эрчим долгио лугшсан мэдрэхүйтэй үндэстний аман болоод бичгийн соёлын өв бөгөөд түүний нэг бахархалтай, бас, бусад сөнөсөн, мартагдсан өвөг соёлуудаас ялгаатай нь өнөөг хүртэл давшингуй хөгжсөөр, гүнзгийрсээр, судлагдахууныхаа цар хүрээ, агуулгынхаа хэмжээ тигийг жилээс жилд тэлж цаг үеийнхээ түүхийн бүхий л үйл явцыг бүтээлцэж буй баян, хүчирхэг мөн чанартай байгаа юм.

Хүний амьдралын материаллаг, дав даруйн хэрэгцээ хүн төрөлхтөний түүхийн туршид тун ч өөрчлөлт багатайгаар зөөгдөж уламжлагддаг. Хүний амьдрал гэдэг уг хэрэгцээг л хангах үйл явц, үйл ажиллагаа юм.
Эрт урьд ч тийм л байж, одоо ч тийм л байна. Хойшид ч тийм л байсаар үлдэнэ.

Хүн төрөлхтөний ихэнхийн хувьд, хэрэв тэд мөнх орших цаг хугацаатай бол энэ үнэн мөнхийн хууль мэт үйлчилнэ. Хэрэгцээний утга агуулга тогтмол мөн чанартай, гагц ажиглагддаг өөрчлөлт хувьсал нь уг хэрэгцээг хангаж хэрэглээнд орж буй юмсын тоо, чанар, нэр төрөл, хийц хэлбэрт л гардаг.

Өөрчлөлт, хувьсал нь хүний хэрэглээг бүрдүүлэгч юмсын чанарын дэвшил, тоо хэмжээний олшрол, хийц хэлбэрийн үзшилийн хурдтай "гоо сайханжилт"-аар хэрэгжин урагшилдаг. Хүний амьдралын бодит хэрэгцээ, хэрэглээтэй ав адил зүй тогтолтой, тухайлбал, хэдийвээр, өөрчлөлт хувьслын дээр доорын ялгавартай үе шаттай ч Планкийн тогтмол шиг үл өөрчлөгдөгч (өөрчлөгдвөл, системд өөр хууль зүйн үйлчлэл үүснэ) тогтмол мөн чанарын болоод утгын гүн бат суурьтай бүтцээр үеэс үед орон зай, цаг хугацааны хүчирхийлэлээс ангид зөөгддөг, хүний бие махбодын эрчим оюуны амьдрал бүтээгдэх орчин нөхцөлд нөлөөлж уламжлагддаг, "удамшлын өвчин" мэт удамшдаг юм нь, -үндэс-ний орь сэтгэлгээ, аж төрөх арга ухааны өвийн дамжлага, тэр дамжлагыг хариуцагч ген юм.

Энэ дамжлага, удамшил үгүйгээр хэн ч хэн биш, зүгээр л хүн, зүгээр л “хэрэглэгч”, зүгээр л “амьд организм”, зүгээр л амьтны аймгийн "онцгой загвар", ямар нэг ажил эрхэлдэг, үгээр ярьдаг, хуралддаг, техник - технологи бүтээж тэрнийгээ ашиглаж амьдардаг "осолтой төрөл" зүйлийн нь төлөөлөгч!

Хүн төрөлхтөн энэ гашуун тодорхойлолт, "нулимстай үнэн"-ий таяг тойргоос гарах нөхцөл бол, Монгол үндэстэн бидний хувьд гэвэл, өвгөд урьдасын соёлын өв бүтээлүүд өнөөгийн бидний "Хүн" гэж нэрлэгдэх эрхийн "гэрэгэ" -Монгол утга соёлын "тайлагдашгүй" гэж хэлж болох нууц "код" юм.

Тайлагдашгүй мэт "код" цоожлогдсон нь мэдрэгддэг ч тэр цоож, цуурганы гацаа зөвхөн орчин үеийн хүн төрөлхтөний сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй, шинжлэх ухааны нь арга чадварын нь сул хөгжилтэй, өөрөөр хэлбэл, далдыг танин мэдэх туршлагын нь хангалтгүйтэй холбоотой.

Энэ гацааны хохирлыг хүн төрөлхтөний сэтгэлгээний хөгжил мэдээж, даван туулна. Харин энэ үйл явцыг хурдасгах, эгэл хэвийн амьдралын хэрэгцээ, хэрэглээ болгох хөтөчийн оноо төөрөгийг бүүр "дээрээс" ирүүлж буй үндэстэн нь Монголчууд өөрсдөө гэж хэлэхэд үнэмших нь үнэмшиг, эс үнэмших нь эс үнэмшиг, эс үнэмших нь бүү хэл, инээлдэж хөхрөлдөх нь хөхрөлдөг!

Бусдыг үгүйсгэж хэрхэвч болохгүй, өөрсдийгөө яаж хүндэтгэдэг вэ, тэр лүгээ ялгаваргүй тэднийг хүндэтгэж, өөртөө яаж итгэдэг вэ, тэр лүгээ үлгэрээр тэдэнд итгэж, бусадтайгаа шүтэн барилдах хэрэгтэй.

Гэхдээ, юу нэгийг юу ч гэж мугуйд зөрүүд ойлголтоор нэрлэж болохгүй, харин, юу гэж нэрлэвэл үнэнийг нь, мөн чанарыг нь онох вэ, тэр ёсоор, яг үнэнээр нь л нэрлэх хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтөний сэтгэхүйн хамгийн дээд ялалт байх болно. Үгийн шинжлэх ухааны үндсэн зарчим ч энэ юм!

"Трой" хотын дайнд Герег үндэстний ижий, аавын үрс, - аварга биет, аварга хүчит баатрууд оролцохын хажуугаар тэнгэр, бурхад зэрэгцэн оролцож дайныг дуусган ялалт байгуулсан шиг Монгол ижий аавын оюунт цэцэн мэргэн үрсийн оролцооны зэрэгцээ дээд 99 тэнгэрийн элч сахиулсад, Авид, Дүшит, Сугавадийн арилсан орны ариуссан Бурхад Монгол соёлын өвийн "кодлогдсон" нууцад биеэр үл үзэгдэн оролцсон нь магадтай!

Иймд, Монголчуудын соёл, иргэншлийн язгуур уг, гарваль эхийн мөн чанар, үнэн мөнийг хүн төрөлхтөн хаа сайгүй шинжлэх ухаанчаар судалж, танин мэдэж, нууцлагдсан оньсого, оньсыг зөв тайлж, хүмүүн амьдралын загвар болгож хэрэгжүүлэх цаг хойч түүхэнд хүлээгдэж байгаа юм.

Энэ "хүлээлт"-ийг хэрэгжүүлж, жинхэнэ зөв, төгс, гоо сайхан амьдралын шинэ үе шатанд дэвших нь хүн төрөлхтөний оюун санаа, сэтгэлгээ, сэтгэлзүй, логик ухамсар, шинжлэх ухааны үнэмлэхүй ялалт, бараг, эцсийн зорилго, эцсийн үр дүн байх болно.

2010 оны есдүгээр cap. Хүн чулууны хонхор.

Д.Урианхай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан