-За тэгж байгаад хүүхэдтэй болъё
-Тийм үү, нөхөртэй болоо юу хө?
-Үгүйээ.
-Нөхөргүй байж яахаараа хүүхэдтэй болдог хэрэг вэ?
-Нөхрөөр яах юм бэ, төвөг цаашаа.
Иймэрхүү яриа хүүхнүүдийн хооронд сэм сэмхэн өрнөх нь элбэгшив.
Төр ядуу байгаагийн зовлонг ард түмэн үүрч, амьдралаа үрэн таран хийж байна. Үүнтэй зэрэгцэн монгол эрчүүдийн нэр хүнд ч шалдаа хүртэл унажээ. Угаасаа шийдэмгий монгол бүсгүйчүүд "Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй" гэдэг үгийн худлааг батлах аянд мордоцгоосон байна. Хүүхэдтэй хүүхэнтэй суух нь эрсдэл биш, хүүхдийг нь зөв хүмүүжүүлж чадаал харин ч ашгаа хурдан өгөх "Бэлэн бүтээгдэхүүн" байж болох тухай өгүүлсэн "Бэлэн бүтээгдэхүүн" гэсэн нийтлэлийг одоогоос арваадхан жилийн өмнө уншсанаа санаж байна.
Өрх толгойлсон эмэгтэйчүүд олширсон гэдгийг өгүүлэхийн зэрэгцээ нийгэмд ихэд дэлгэрсэн "Хүүхэдтэй хүүхэнтэй суухгүй" гэсэн үзлийг буруушааж, эхчүүдээ өмөөрсөн утгатай нийтлэл л дээ. Нэрт сэтгүүлч Ж.Отгондаваа агсан хүртэл "Би заримдаа "солиотой сайн" хойд эцэг больё гэж боддог" хэмээн ярьж байсан юм, тэр үед. Ухаандаа хүүхэдтэй хүүхэн бол хэнийг ч гэсэн тоогоод суух юм чинь гэсэн утгаар хэлсэн хэрэг. Гэтэл одоо нэг байтугай нэлээд хэдэн хүүхэдтэй хүүхэн хүртэл тоож суухааргүй болтлоо эр хүний нэр хүнд уначихжээ.
Онигоо хүртэл цаанаа утга учир, үнэн түүх, санаа оноо агуулдаг гэдэг. Нэг онигоо хэлье. Нөхөрт гардаггүй хэрнээ хүүхэд цувуулаад байдаг охиноо нэг өдөр гэртээ иртэл эцэг нь Хиймэл бэлэг эрхтэн ширээн дээр гаргаад тавьчихсан, согтуу сууж байх юм гэнэ. Охин нь "Аав аа та яаж байгаа юм бэ, энэ муухай юм ширээн дээр гаргаж тавиад" хэмээн аашлахад аав нь "Яадаг юм бэ, би хүргэнтэйгээ шил архи хувааж ууна" гэсэн гэдэг. Эрчүүд бид чинь резинээс ч дор болсны нэгэн жишээ л энэ юм. Урьдын сайхан цагт охид бүсгүйчүүд маань эрчүүдийнхээ тухай "Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай'' гэж ярьдаг байсан бол одоо "Ууж идэж чадахгүй, унтаж хэвтэж чадахгүй" гэж ярьдаг болчихсон байна, цаана чинь.
Тэгсэн атлаа хаа газрын Ли, Ким овогтнуудад инээд алдаад өврөө дэлгэх нь эмгэнэлтэй. Гадаадын иргэнтэй гэрлэгсдийн 96 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тоо Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд цагаан дээр хараар бичээстэй бий. Монголын үзэсгэлэнт охид жилд 800-1000-аар цөөрдөг. Тэд БНСУ-ыг зорин оддог гэж байна. Соц нийгмийн үед ганц нэг хар жаал харагдвал бараг л цочих шахдаг байсан сан. Харин одоо бол захын хүүхэд mother гэх буюу father хэмээн дуудах нь энэ Монголын ген дуусч байгаагийн ёр гэлтэй.
"Монгол хүн" Та бүү гайхаарай. Бидний үе өнгөрөхөд Монголын хүн амын ихэнх нь эцэггүй хагас өнчин болсон байх вий. Тэр цагт монгол оронд маань чухам юу болж, ямар замаар хөгжихийг төсөөлж ч чадахгүй нь. Монголчууд хэзээнээсээ "Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том" гэдэг сэн.
Гадаадад дүрвэж одсон монголчууд маань "Насны эцэст эх орондоо очиж ясаа тавина" гэж ярихад бууриа сахиж үлдсэн бид "Монгол ямар яс тавьдаг газар юм уу" гээд ихэд дургүй байдаг билээ. Тэгвэл хэдхэн жилийн дараа Монгол улс өнчдийн орон болж магадгүй нь. Элэг нэгтнээ эх нутгаа зориод ирэхэд цааш түлхэж чадахгүй нь үнэн шиг "Монгол ямар өнчин хүүхдийн асрах газар юм уу" гээд охид бүсгүйчүүдээ нөөлөгтэй байлгах ухаан сийлэх чадвар Монгол эрчүүдэд байгаа гэдэгт итгэнэ.
Х.Сайхан