Монгол Улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжлийн гарцаа тодорхойлох болсон. Уул уурхайн салбараа хөгжүүлэхэд компанийн тайлан балансаас эхлээд хөрөнгө оруулалт санхүүгийн зах зээлийн тодорхой институтүүдээ дэлхийн жишигт хүргэх шаардлага тулгараад байгаа билээ. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хөрөнгийн зах зээлээ дэлхийн жишигт хүргэх нь эхний зорилго юм. Тиймээс Засгийн газар хөрөнгө арилжаанд ордог гол зангилаа байгууллага "Монголын хөрөнгийн бирж" хувьцаат компанийг гадны туршлагатай багаар удирдуулах сэдэл гаргасан.
Улмаар Монголын хөрөнгийн биржийг удирдуулах багийн олон улсын нээлттэй тендерийг зарлав. Тендерт 10 улсын хөрөнгийн бирж саналаа ирүүлснээс дөрөв нь тунаж үлдээд байсан. Гэсэн ч эдгээр хөрөнгийн бирж манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангасан материал ирүүлээгүй. Лондонгийн хөрөнгийн бирж боломжийн санал тавьсан учраас хамтарч ажиллах боломжтой гэсэн мэдээллийг төрийн албаныхан өгч байв.
Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагууд "Бид Монголын уул уурхайн том төслүүдийг онилж байгаа" хэмээн Монголын хөрөнгийн биржийг удирдах багаар ажиллах сонирхлоо ил цагаанаар илэрхийлж, хөрөнгө оруулалтын чуулга, брокер диллерийн компаниудтай уулзалт зохион байгуулж байв.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Лондонгийн хөрөнгийн биржийн баг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын хөрөнгийн биржийг жилийн хугацаанд удирдана. Тэгээд жилийн дараа зөвлөхөөр ажиллах юм" гэж ярьснаар асуудлын онч тайлагдлаа.
МХБ-ийг удирдах баг хэзээ ажлаа авахыг Төрийн өмчийн хороо, "Монголын хөрөнгийн бирж" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос тодрууллаа. Тэрбээр "Лондонгийн хөрөнгийн биржийнхэн ирж ажиллах нь ерөнхийдөө тодорхой болсон. Хэрхэн хамтарч ажиллахаа тохиролцож байна. Тохиролцоо 90 хувьтай явж байгаа гэж ойлгож болно. Хамтарч ажиллахаа хараахан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Лхагва гарагт баталгаажчих байх" хэмээсэн. Энэ асуудлыг ирэх Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх бололтой.
Он гарангуут удирдлагыг нь авах болохоор Лондонгийнхон МХБ дээр ажлаа эхлүүлсэн болов уу гэтэл үгүй байв. Монголын хөрөнгийн биржийнхэн он гарангуут болох 20 жилийн ойдоо бэлтгэж байгаагаа дуулгасан. Монголын хөрөнгийн бирж 1991 оны нэгдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй билээ.
Энэ бүгдээс Засгийн газрын шийдвэр гарсан ч Лондонгийн хөрөнгийн биржийнхэн МХБ-ийн ойн арга хэмжээний дараа ажлаа хэлэх нь гэж дүгнэж болох юм.
Эх сурвалж Лондонгийн хөрөнгийн биржээс гурван мэргэжилтэн ирж, МХБ-ийг удирдахыг дуулгаж байна. Ирээд МХБ-ийн Удирдах зөвлөлтэй гэрээгээ хийсний дараа хөгжүүлэх хөтөлбөрөө батлах аж. Лондонгийн хөрөнгийн бирж олон улсын нээлттэй тендерт ялаагүй. Тэгэхээр стратегийн түнш юм уу, ямар нэг нэршил зүүж орж ирэх болов уу.
Манай улсад хөрөнгийн бирж байгуулагдаад 20 жил болж байгаа ч хөлд ороогүй хүүхэдтэй зүйрлэдэг. Хөрөнгийн биржид "хувьсгал" хийхийг эдийн засаг шаардаж байгаа. Лондонгийнхныг хөрөнгийн биржид хэрхэн "хувьсгал" хийх бол гэдэг хэн бүхний сонирхлыг татах нь дамжиггүй. Лондонгийн хөрөнгийн бирж уул уурхайн хөрөнгө оруулалтаар дагнасан, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тиймээс олон хүн найдлага тавьж буй юм.
Т.Энхбат