УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр тэргүүтэй хэсэг хүн МАХН-ын Түр штабыг байгуулаад хоёр сар гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд тус штабт багагүй дарамт, шахалт ирж байсныг өчигдөр Ц.Шинэбаяр гишүүн хэвлэлийнхэнд дэлгэлээ.
Эхнийх нь төрийн байгууллагуудын хүнд суртал. Гэхдээ зүгээр ч нэг чирэгдэл учруулсан хэрэг биш гэдгийг хурал зохион байгуулагч онцолсон. Юу гэвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас эхлээд Үндсэн хуулийн Цэц хүртлээ бүгд л МАН-д үйлчилж байгааг тэрээр хэлсэн.
Түр штабынхан “МАХН гэдэг нам бий юү” гэсэн лавлагааг авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан ч “Дээрээс асууя” гэснээр тодорхой хариу өгөхгүй багагүй удаасан байна. Гэтэл МАН-ын дарга С.Батболдод болохоор дээрхтэй ижил төрлийн лавлагааг тэр дор нь гаргаж өгснийг баримтаар нотлов.
Ингээд зогсохгүй Үндсэн хуулийн Цэц хүртэл МАН-д үйлчилдэг гэдгийг Ц.Шинэбаяр гишүүн хэлсэн. Тэрээр “Бид Цэцэд өргөдөл гаргаад 15 минут л өнгөрч байхад МАН-ын хуулийн зөвлөх гэх Ш.Раднаасэд гэдэг залуу манай хуулийн зөвлөх рүү “та нар битгий улстөржөөд бай” гэж ярьсан. Цэц хүртэл МАН-д 15 минут тутам рапорт өгдөг болчихсон байна шүү дээ. Үндсэн хуулийн манаач байх үүргээ ингэж л умартаж байна. Уг нь Цэц улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлж ажиллах ёсгүй шүү дээ” гэлээ.
Намайг элдвээр хэлж, АТГ-д шалгуулж байгаа мэтээр худал мэдээлэл тараах болсон. Энэ нь эцэстээ МАН-д орсон ч намайг дэмжиж байгаа хүмүүсийг айдаст автуулж байна. УИХ-ын нэлээд олон гишүүн намайг дэмжиж байгаа ч ил гарч ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой.
Ингэж сүрдүүлж, худал мэдээлэл цацаж бусдыг айлгаж, бохир арга хэрэглэж буйд харамсч байна гэж Ц.Шинэбаяр гишүүн хурлын үеэр хэлсэн. Түүнд ирж буй дарамт үүгээр дуусаагүй бололтой. Саяхан унаж явсан автомашиных нь араас мөргөсөн гэнэ. Хэдийгээр санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй байгаа ч Ц.Шинэбаяр гишүүн цагдаагийн байгууллагад хэдийнэ ханджээ.
Нөгөөтэйгүүр, түүний гэр бүлийн болоод төрөл төрөгсдийнх нь хувийн компаниудад татварын, мэргэжлийн хяналтын, Санхүүгийн зохицуулах хорооны гээд ээлж дараалсан шалгалтууд орж байгаа аж.
Энэ мэтчилэн олон шахалт дарамтууд Ц.Шинэбаяр гишүүн өөрт нь ирж байгааг дуулгаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд нь дахин халдвал тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно гэлээ. Хэдийгээр тэмцлийн хурц хэлбэр юу байхыг тодорхой хэлээгүй ч УИХ-ын гишүүний эдэлдэг зарим бүрэн эрхээсээ татгалзах, улс төрийн бусад нам, эвсэлтэй нэгдэж тэмцэх зэрэг олон хэлбэрээс сонгоно гэдгээ хэллээ.
Б.Солонго