gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баяр наадмын эргэн тойронд

Спорт
2007-07-17
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-07-17

Дараа жилийн наадам даанч хол байна даа… Монголчууд ийн шүүрс алдаж 2008 оны наадмыг сэтгэлдээ ургуулан бодож яваа. Бас болоогүй, хойтон жилийн наадмын таамгаа одооноос тооцоолоод эхэлчихсэн. Цэнхэр дэлгэцээр гарах наадмын тоймыг уйдалгүй үзэж, хүндэлдэг бөхчүүдээ дэмжин, ийм мэх хийсэн бол хэмээн өмнөөс нь өндөлзөх нь ч бий. Төв цэнгэлдэхийг донсолгосон баяр наадмын эргэн тойрны мэдээллийг танд сонирхуулья.

“Хөгжилтэй байна”
Их Монгол Улс байгуулагдсаны 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмын нээлтийг орон даяар сэтгэл догдлон үзсэн. Есөн хөлт цагаан тугаа залаад төв цэнгэлдэхийг тойрох морьтон эрсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл догдолдог билээ. Урлагийн тайзанд од болон гялалзаж, спортын талбарт ид хаваараа гайхуулсан хүмүүс, сайхан эрчүүд, хацар гоо охидоороо монголчууд нүд хужирладаг. Техникийн хөгжлийг харуулсан уу, автомашин, мотоциклийн спорт манай оронд эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл үү, автомашин мотоцикл хөлөглөсөн хүмүүс цэнгэлдэхэд орж ирэхэд хүмүүс ихэд гайхсан. Гадаадын жуулчид “Хөгжилтэй байна” хэмээн инээлдэж харагдсан.Наадмын нээлт хөгжилтэй бус сайхан байх учиртай сан.

А.Сүхбат аваргад “гомдол мэдүүлэв”
“Би Сүхбат аваргын барилдааныг үзэх гэж Улаанбаатарт ирсэн. Цэнгэлдэхээс үзнэ гээд тасалбар хүртэл захиж авахуулсан” хэмээн нэгэн өвөө гомдол мэдүүлэх нь чих дэлсэв. Түүнтэй ижил зорилгоор цэнгэлдэхэд ирсэн хүн бишгүй олон байлаа. Гэхдээ хүндэлдэг бөх нь даян аварга цол хүртсэн явдал тэднийг багагүй тайвшруулсан биз ээ. А.Сүхбат аваргыг Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд цугласан хүмүүс уухайлан угтсан юм. Ирэх жил Сүхбат аварга барилдах байлгүй дээ.

Кёкүшюүзаныг дүгнэв
Олон оньсогоны нэг нь Кёкүшюүзан Д.Батбаяр байлаа. Мэргэжлийн сүмогоос зодог тайлсан түүнийг үндэсний бөхөөр барилдана хэмээн олонх тооцож байсан. Гэвч барилдсангүй. Наадам үзэхээр хуран чуулсан ард түмэндээ хүндэтгэл үзүүлэн гороолоход нэгэн үзэгч “Үсээ авахуулсан нь зохисон байна шүү” хэмээн уулга алдаж байх юм.

Шинэ арслангийн цолны мялаалга
Шинэхэн арслан Х.Мөнхбаатар цолны мялаалга хэрхэн хийх бол? Түүнийг заан цол хүртэхэд спонсор байгууллага, найз нөхөд таван өрөө байр, хоёр машинаар шагнасан хэмээн хэвлэлээр шуугиж байсан. Энэ үнэн бол арслан цол авсан юм чинь үүнээс илүү мялаах амаргүй  үүрэг ойр дотныхонд нь оногдож дээ.

Даага бишүүрхэв үү?
Энэ жилийн наадмын хамгийн залуу начин Ж.Бат-Эрдэнэ. МЗХ-ноос түүнд хурдан даага бэлэглэсэн. Жил жилийн наадмаар шинэ начин, даага хоёр тун ч өхөөрдөм харагддаг билээ.  Энэ наадмын залуу начнаас даага нь тун “бишүүрхэж” байлаа. Даагаа маллах хэцүүхэн үүрэг Бат-Эрдэнэд оногдсон. Ер нь тэр морь унахдаа хэр бол?

“Нөгөө гурав чинь ирлээ”
Сурын талбай нам гүм. Харваачид “бие халаалт” хийгээд завгүй. МҮСХ-ны удирдлагууд цэнгэлдэх хүрээлэнг ширтээстэй. “Нөгөө гурав чинь ирж байна шүү” хэмээн Рэнцэнханд гуай анхааруулж байх  юм. Залгуулаад “Харваачдаа үзүүлэх харваанд урьж байна” хэмээн зарлав. Нөгөө гурав гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сурын харваачид авгайлдаг аж.

Ганц дайчин
Гадныхны анхаарлыг сур, шагайн харваа илүүтэй татдаг.  Сүүлийн жилүүдэд сур харвахын төлөө Монголд ирдэг “саваагүй” жуулчид олширсон. Энэ жилийн наадамд гадаадын ганц харваач нум эвшээлгэсэн юм. Энэхүү ганц дайчин бол малайз залуу. Тэрбээр монгол наадамд анх удаа цэц сорьсон нь энэ.

Үнэтэй нум
Ж.Баттөмөр мэргэнийг түрүүлэхэд харваачид бүчин авлаа. Наадмын манлайгаа тэд газраас “хөндийрүүлдэг” уламжлалтай. Харин мэргэн үүнд дургүй байгаа бололтой. “Хүүе нум эвдлээ, нум эвдлээ” хэмээн ундууцаж харагдсан. Наадмын түрүү авчирсан нум болохоор аргагүй биз ээ.

Шагайн харваачдад “атаархав”
Шагайн харваачид асраа “донсолгон” уухайлж байв. Зөвхөн эрчүүдийн наадгай шагайн харвааны хийморь уухайдаа оршдог. Сурын харваачид тэдний уухайлахыг сонсоод “Бут авч байна даа. Эдэн шиг уухайлдаг болох юмсан” гэж битүүхэн атаархаж байсан.

Б.ӨГДЭЙ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан