Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн бүрдэл, бүртгэлд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Өнгөрсөн онд улсын хамгаалалтад хоёр, дүүргийн хамгаалалтад 19 дурсгалыг нэмж бүртгэжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үл хөдлөх дурсгалын кадастрын зураглалыг хийлгэж, газрын мэдээллийн санд оруулсан байдлыг шалгахад нийт дурсгалын 71.3 хувьд кадастрын зураглал хийлгэж дүүрэг бүрээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан ч 27.5 хувийг нь л зөвхөн мэдээллийн санд оруулжээ. Тодруулбал, гэрээгээр эзэмшигч нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээлсэн дурсгалаа хамгаалах талаар тодорхой арга хэмжээ аваагүйгээс түүхэн дурсгалт барилга байшингийн хадгалалт, хамгаа-лалт алдагдаж, устах аюулд оржээ.
Жишээлбэл, Баянзүрх дүүрэг дэх Монголын хувьсгалчдын хоригдож байсан байшин. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан хоёр модон байшингийн нэг нь энэ бөгөөд 1916 онд түүнийг нас барсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд шилжүүлж, одоогийн байрлалд нь зөөж авчирчээ. Тухайн үед Сангийн яамны сургагч Козин ажилладаг байсан учир "Гоожингийн өндөр" гэж нэрлэх болжээ. Одоогоор эл байшин тодорхой өмчлөгчгүй, олон жилийн турш засвар хийгээгүйгээс чанар, гадаад, дотоод үзэмж мууджээ.
Мөн Чингэлтэй дүүрэг дэх Оросын хувьсгалчдын байшин. 1907 онд баригдсан уг байшинд Д.Сүхбаатарын удирдсан хувьсгалт нууц бүлгэм байрлаж байсан аж. Уг нь эл барилга "Бамбар-Инж" ХХК-ийн хамгаалалтад гэх ч хувьчлагдсан тул худалдана гэсэн мэдээлэл 2008 онд тавигдсанаас хойш ийнхүү хаягдсан байна. Мөн Сүхбаатар дүүрэг дэх В.Кларов, Д.Шмераль, Х.Чойбалсан нарын байшин, Баянзүрх дүүрэг дэх Монголын анхны европ барилгыг нэрлэж болно.
Шалгалтын үеэр нийслэлийн Газрын албаны газрын мэдээллийн сангаас нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хамгаалалтын бүсийн байдалд шалгалт хийхэд Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүс нийт 58 га-гаас Гандантэгчэнлин хийд 68688, Гэсэр сүмийн бүс 3791, Чин ван Хандоржийн байшингийн хамгаалалтын бүс 0.5 га-гаас 2596, Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га-гаас 51669 м.кв болж хэмжээ нь багасч тус албаны газрын мэдээллийн санд орсон байжээ. Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсэд барилга байшин, гэр хороолол, автомашин засвар, шатахуун түгээх станц, зочид буудал, худалдаа үйлчилгээ зэрэг олон газар байрлажээ.
Түүнчлэн Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүсээс "Номун гэрэл" төвд нийслэлийн Засаг даргын 2002 оны 485 тоот захирамжаар 5500 м.кв газрыг шашны зориулалтаар эзэмшүүлсэн, хамгаалалтын бүсэд Хан-Уул дүүргийн Шүүхийн шүүгчийн 2008 оны 513 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 279 тоот захирамжаар 16000 м.кв газрыг "Ван трейд" ХХК-д үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна. Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд ч ялгаагүй Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-12 тоот захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар олгосныг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар газрыг хүчингүй болгосон ч баригдсан нэг давхар барилга хэвээр байсан нь шалгалтаар илэрчээ.
Ж.Нэрс

Шалгалтын үеэр нийслэлийн Газрын албаны газрын мэдээллийн сангаас нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хамгаалалтын бүсийн байдалд шалгалт хийхэд Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүс нийт 58 га-гаас Гандантэгчэнлин хийд 68688, Гэсэр сүмийн бүс 3791, Чин ван Хандоржийн байшингийн хамгаалалтын бүс 0.5 га-гаас 2596, Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га-гаас 51669 м.кв болж хэмжээ нь багасч тус албаны газрын мэдээллийн санд орсон байжээ. Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсэд барилга байшин, гэр хороолол, автомашин засвар, шатахуун түгээх станц, зочид буудал, худалдаа үйлчилгээ зэрэг олон газар байрлажээ. Түүнчлэн Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүсээс "Номун гэрэл" төвд нийслэлийн Засаг даргын 2002 оны 485 тоот захирамжаар 5500 м.кв газрыг шашны зориулалтаар эзэмшүүлсэн, хамгаалалтын бүсэд Хан-Уул дүүргийн Шүүхийн шүүгчийн 2008 оны 513 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 279 тоот захирамжаар 16000 м.кв газрыг "Ван трейд" ХХК-д үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна. Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд ч ялгаагүй Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-12 тоот захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар олгосныг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар газрыг хүчингүй болгосон ч баригдсан нэг давхар барилга хэвээр байсан нь шалгалтаар илэрчээ.