Монголд шинээр хөгжиж буй байгальд ээлтэй экотуризм аяллын талаар Аялал жуулчлалын үндэсний төвийн дэд захирал Н.Молортой ярилцлаа.
-Жуулчдын улирал үргэлжилж байна. Манай улсад аялал жуулчлал хэрхэн хөгжиж байна вэ?
-Дэлхийн бүхий л аялал жуулчлалын гол утга нь тухайн улс орны гэрэл гэгээг тольдон харах байдаг. Харин энэ бүхэн манайд эсрэгээрээ болж. Тухайн нутаг орныхоо хэв маяг, ахуйн соёлыг үл ойшоосон аялал жуулчлал хөгжиж байна.
-Тухайлбал ямар?
-Орон нутагт ашиг орло гоо үл хүртээх, байгаль орчны бохирдлыг ихэсгэсэн аялал жуулчлал ихсэх болж. Үүнийг дагаад хог хаягдал, гол усны бохирдол ихэсч байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал жуулчдын сэтгэлд хоногшсон, сэтгэлд хүрэхүйц болохгүй байна гэсэн үг. Энэ бүхнийг зөв шийдэхэд экотуризм чухал. Экотуризмд бүс нутгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, аялал жуулчлалын хөгжил гурав салшгүй холбоотой.
-Энэ аяллын гол зорилго юу вэ?
-Экотуризм хөгжсөнөөр аялал жуулчлал байгаль, соёл, бүс нутагт ээлтэй. Байгаль орчинтой харьцах соёл, ёс заншлыг хүндэтгэн үзэх нь жуулчин болон зочин хүлээн авах аль аль талдаа эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Мөн байгаль хамгаалахад шаардагдах шууд ашиг орлогоор хангадаг. Нутгийн иргэдийн ашиг орлого нэмэгдэж, нутаг орноо хамгаалах эрх мэдлийг олгодог. Зочин хүлээн авч буй орны улс төр, байгаль орчин, нийгмийн хэв шинжийг сайжруулах гэсэн хэдэн зарчим бий. Экотуризмыг хөгжүүлэх таван бүрэлдэхүүн бий. Үүнд нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах байгууллагууд, судлаач эрдэмтэд, аялал жуулчлалын компани, жуулчин гэсэн таван бүрэлдэхүүн цогцоороо байж бие биеэсээ салалгүй хөгжвөл экотуризм жинхэнэ утгаар хөгжиж байгаа нь энэ.
-Нутгийн иргэдийг яагаад оруулдаг юм бэ?
-Аялал жуулчлалд хотоос очсон хөтөч нар тухайн орон нутгийг ном, интернэтээс олж авсан мэдээллээ хуурайгаар тайлбарлаж жуулчдад хүргэдэг. Харин экотуризмд тухайн орон нутгаас хөтөч байх ёстой. Учир нь тэр хүн орон нутгаа, зан заншлаа, ахуй амьдралаа сайн мэддэг. Тухайн орон нутгийн хөтөч заавал хэлтэй байх албагүй. Харин хотоос очсон хөтөч түүнийг нь тайлбарлах үүрэгтэй. Орон нутгийн хөтөч аялагчдад энгийнээр “Намайг бага байхад энд ийм зүйл байсан. Ийм учиртай” гээд нутгийн хүний сэтгэлээр тайлбарлаж, түүх домгоо хүргэвэл жуулчдад илүү мэдээлэл өгнө. Мөн сэтгэлд нь илүү ойр дотно хүрдэг.
ЖУУЛЧЛАЛ ЖУУЛЧДЫН СЭТГЭЛД ХОНОГШИХГҮЙ БАЙНА
-Тэгвэл судлаач эрдэмтэд байх хэрэгтэй гэж үү?
-Тэр бүх зүйлийг шинжлэх ухааны үүднээс эрдэм шинжилгээний зүйлтэй холбож тайлбарлавал илүү давуу талтай. Мөн тухайн нутгийн давуу талыг цаашид ашиглах, хамгаалахад зөв чиглэл олгоход туслана. Харин орон нутгийн удирдлага бусад холбогдох албан газар, байгууллагуудтай нь холбож өгдөг. Аялал жуулчлалын компани нь энэ бүхнийг зохион байгуулж дэмжих, төлөвлөх үүрэгтэй.
-Монголд экотуризм ямар шатандаа явна вэ?
-Одоогоос гурван жилийн өмнө Японы “JICA”- гийн төлөөлөгчид төсөл хэрэгжүүлэн судалгаа хийж эхэлсэн. Энэ жил төслийн хугацаа нь дуусч байгаа. Судалгааны баг Монголд экотуризм хөгжих боломж байгаа гэсэн дүгнэлт гаргасан. Монголд одоо байгаа аялал жуулчлал нь хөтчөөр удирдуулсан, байгальтайгаа холбоотой, ахуй амьдралыг харуулсан аяллууд байгаа ч хангалттай биш. Ихэнх хөтөлбөр нь экотуризмын төрлийн боловч жинхэнэ экотуризм болж хөгжөөгүй байна гэж үзсэн байсан.
-Шалтгаан нь юу юм бол?
-Орон нутагт байгальтайгаа зэрэгцэн орших хэтийн төлөв байхгүй. Байгаль хамгааллын уламжлалт соёлтой гэж манайхан ярьдаг ч хүмүүсийн ухамсарт төлөвшөөгүй. Тэр жишээ нь замд явахдаа заавал овоон дээр гарах ёстой. Овоог тахиж, хүндлэн дээдэлж босгодог. Харин овоогоо дээдэлж шүтэхийн оронд архины шил, амьтны яс гээд хогоо овоолчихдог. Юун тэр байгалиа хамгаалах зан үйл. Монголын хаана ч очсон маш их хогтой байна гэсэн шүүмжлэлийг жуулчид хэлдэг. Энэ бүхнээ монголчууд шийдэж чадахг үй байна. Жуулчдын хэлээд байгаа гомдол надад ч тохиолдсон. Эрдэнэ зуу хийд манай улсын шашны бас нэг томоохон төв. Тэнд гаднын зочдыг гэр бүлийнх нь хамт дагуулаад явахад хийд, музейн хөтөч нь бурхан, сахиус гол дуганаараа тайлбар хийгээд зан заншил, үүх түүхээ тайлбарлаад их сайхан сэтгэгдэл төрүүлэхээр тайлбар хийсэн. Харин гадны жуулчид “Монголчууд үнэхээр л ингэж бурхан шашнаа дээдэлдэг юм бол бурхныхаа тоосыг ядаж арчиж болдоггүй юм болов уу” гэж ярьж байсан. Энэ мэт жишээ нь экотуризм Монголд хөгжиж болдоггүй юм болов уу гэсэн сэтгэгдлийг хэн бүхэнд төрүүлдэг.
-Мэргэжлийн хүний хувьд энэ аяллын хөгжилд юу саад болж байгааг тайлбарлахгүй юу?
-Дэмжигч байгууллага ховор байгаа. Орлого багатай бизнес гэж зарим хүмүүс үздэг. Үүнд бас нэг дутагдалтай зүйл байгаа нь орон нутгийн хөтөч огт бэлтгэгдээгүй байгаатай холбоотой. Мөн байгалийн ийм нөөц бололцоотой улс орон дэлхийд олон бий. Харин энэ бүхнээ хүмүүст яаж хүргэх, менежментээ яаж төлөвлөх үү гэдэг нь асуудал.
-Та төсөл хэрэгжих тухай ярьсан. Аль бүсэд хөгжүүлэх бол?
-Японы төслийн шугамаар гурван бүс нутгийг сонгоод орон нутгийн хөтөч бэлтгэсэн.
-Тухайлбал?
-Тэрэлжид хувиараа морь унуулдаг хүмүүст энэ сургалтаа зориулсан. Мөн Хөвсгөл, Өгий нуурт энэ төсөл хэрэгжсэн. Өгий нуур төслийн хүрээнд мэдээллийн төв байгуулсан. Эндээс аялагчид Өгий нуур орчимд ямар аялал хийж, ямар аялалд оролцох боломжтой вэ гээд бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Энэ жил орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд тэнд очиж сургалт, туршлага судалсан.
-Экотуризм зөвхөн энэ гурван газарт л хөгжиж байгаа гэсэн үг үү?
-Тэрэлжид сургалтаа явуулаад саяхан дахин уулзаж цаашдын төлөвлөгөөгөө ярилцсан. Тэгэхэд 18 жил хөтөч хийсэн хүн “Би олон жил хөтөч хийхдээ ийм аялал огт хийж байгаагүй” гэж байсан. Бид аялал жуулчлалаа буруу хөгжүүлж нүүдлийн соёлыг танилцуулахдаа бэлэн зүйлийг үзэж харуулаад л явдаг. Харин тэр сайхан байгальтай ойгоор аялахдаа таарсан өвс ургамал, амьтны мөр зэргийг тайлбарладаггүй. Харин экотуризмын аялал хүнд мэдлэг өгөх төдийгүй тухайн нутгийнхны зан заншлыг хүндлэхэд оршдог. Мөн аялагчид аялж буй нутгийнхаа амьдралд орж үнээ сааж, цагаан идээ боловсруулж ааруул хийх зэргийг биеэрээ үзэж мэдэрдэг. Тиймээс сэтгэл ханамж нь ч өндөр байдаг. Манайд эко аялал хөгжиж эхэлж байгаа.
-Эко аяллын зорилго нь байгаль орчноо хамгаалахад чиглэгдэх нь. Өөр ямар онцлог байгаа бол?
-Байгалиа хамгаалах явцдаа өөрөө мэдлэг олж авна. Мөн нутгийн иргэдийг дэмжинэ. Улаанбаатараас хөтөч аваад хөтөлбөрт өө ороод дагаад явахын нэр биш. Цаг минутаар төлөвлөсөн аялал хийхээсээ илүү хөтөлбөртөө тухайн үед нь өөрчлөлт оруулах боломжтой уян хатан байдаг онцлогтой. Хамгийн гол онцлог нь морин аялал хийхэд экотуризмын хөтөч нар морьтой явахдаа замдаа таарсан газар, уул, ус, ургамал морьны тоног хэрэгслийн үүрэг гээд бүх зүйлээ тайлбарлаж өгнө. Мөн сонирхсон асуултад нь хариулт өгнө. Аялал дуусаад сууж амрахдаа энэ аялал ямар үр дүнтэй болсон талаар санал авч, хөгжүүлэх зөвлөгөөг нь дараагийн аялалдаа хэрэгжүүлдэг.
-Энэ төрлийн аялал жуулчлал дэлхийн ямар улсад илүү хөгжсөн байдаг вэ?
-АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд илүү хөгжсөн. Томоохон хотуудад эко аялал яаж хөгждөг юм бол гэж гайхах хүн гарч магад. Гэхдээ тийм биш юм байна лээ. Японд эко аялал сүүлийн 50-иад жил хөгжиж байна. Биднийг өнгөрсөн жил дадлага хийхээр очиход эко аялал зохион байгуулсан. Бид ойгоо цэвэрлэх аялалд хамрагдсан. Ойд очоод хог цэвэрлэх нь гэж ойлгож байлаа. Гэтэл хулсан ойд шигүү ургасан газрыг нь шингэлж өөр мод ургамал тарьсан. Япон улс 1960-аад онд эдийн засгийн уналтад орсон ч нутаг орноо сэргээж ойжуулалт явуулахаар хурдан ургадаг хулс зэрэг мод олноор нь тарьсан байна лээ. Хурдан ургадаг учраас хажуу тийшээ үржиж завсаргүй шигүү ой болсон байсан. Ингэснээр тэр ойд байсан байгалийн ургамлууд устаж харанхуй хулснаас өөр ургамал, амьтангүй болсон байна лээ. Түүнийг нь энэ аяллаар цэвэрлэж, сэлбэж, засч байсан.
Н.Марал