МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонтой уншигч та бүхнийг уулзуулж байна.
-Сайн байна уу? Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна. Та бүхэнд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та шинэ албаа хүлээж аваад тодорхой хугацаа өнгөрлөө, ажил хэр байна, ямар ажил амжуулж байна даа
-Энэ албанд томилогдох үед тулгамдсан нэлээд асуудлууд байсан. Тухайлбал хамт олны асуудал маргаантай хүндхэн, олон тооны зорчигчд бүхий аялалууд удаан хугацаагаар саатсан, аялал жуулчлалын оргил үе дөнгөж эхлэж байхад онгоц гэмтэлтэй, солонгосын нэмэгдэл нислэгийн зөвшөөрөл байдаггүй, нойтон түрээсийн онгоцны нислэгийн зөвшөөрлийн асуудал ихээхэн хүнд, бодох цаг хугацаа туйлын бага гэх мэт бэрхшээлүүд байсан. Мэдээж энэ хүнд үед юуны өмнө чадварлаг удирдлагын баг бүрдүүлэх ажлаас эхэлж бид эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэж чадсан.
Хэдийгээр 5,6,9-р саруудад 3 онгоцоор төлөвлөсөн нислэгүүдийг 2 онгоцоор үйлдсэн ч 7,8-р саруудад нойтон түрээсээр онгоц авч ашигласны үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад өнөөгийн байдлаар МИАТ нь 17 мянга гаруй зорчигч илүү тээвэрлээд байна.
Үүний зэрэгцээ нойтон түрээс, банкны зээл, өглөг, техник үйлчилгээний хуримтлагдсан өр зэрэг 10-аад тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж, шатахууны үйл ажиллагаагаа өөрсдөө гүйцэтгэх ажлыг эхэлсэн, зээлийн хүүгээ бууруулсан, зуны улиралд нислэгийнхээ тоог нэмэгдүүлсэн, зуныхаа нислэг-тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэсэн зэрэг нэлээд ажлуудыг амжууллаа.
-Нойтон түрээсийн онгоц одоо нисэж байгаа юу, ер нь гадны онгоц авах ямар шаардлагатай байсан юм бэ
-МИАТ нь нойтон түрээсийн А330 онгоцыг 7-р сараас 9-р сарын 5-ны дуустал ашиглаад буцаагаад өгчихсөн. Ер нь бол нойтон түрээс шаардлагагүй, гэхдээ манай А310 онгоц гэмтсэн учраас л бид нойтон түрээсээр А330 онгоц авч ашигласан шүү дээ. Нойтон түрээсийн А330 онгоцны тухайд гадаадын нисэгч, үйлчлэгч, техникч, даатгал зэрэг бүх үйлчилгээ түрээсийн үнэнд багтдаг утгаараа үнэтэй хэдий ч МИАТ компанийн болон Монгол орны аялал жуулчлалын үйл ажиллагааны оргил үед жинхэнэ хямрал авчрах сөрөг үр дагавараас сэргийлж чадсанаараа МИАТ, зочид буудал, ресторан, аялал жуулчлалын компаниуд зэрэг үйлчилгээний салбаруудад төдийгүй Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой зүйл болсонтой хэн ч маргахгүй.
-Ингэхэд А310 онгоцны асуудал юу болж байгаа вэ. Маргаантай эхэлсэн, одоо ч маргаад байгаа бололтой.
-МИАТ компани нь А310 онгоцондоо их засвар хийж дуусан төгсгөлийн шатанд түүнийг жинлэж байх явцад технологийн алдаа гарч далавч нь гэмтсэн бөгөөд түүнийг засварлах талаар шуурхай арга хэмжээ авч онгоц үйлдвэрлэгч Аэробус компанитай ярилцан тэднээр уг гэмтлийг засварлуулж, туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн. Үүнийг үндэслэн Аэробус компани 6 сарын хугацаатай сертификат ирүүлсэн бөгөөд түүнийг манай Иргэний Нисэхийн Ерөнхий Газар баталгаажуулж уг онгоцонд нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох ажиллагаа явагдаж байна.
Нөгөөтэйгүүр уг онгоцны далавчны гэмтэл болон, МИАТ компанийн нислэгийн үйл ажиллагаа 5-р сарын 25-27-ны өдрүүдэд саатаж дотоод гадаадын олон зорчигчдийн бухимдлыг төрүүлсэн тул манай иргэд, МИАТ компанийн тухайд ялангуяа А310 онгоцны үйл ажиллагаанд сэтгэл зовниж, анхаарлаа хандуулан үзэл бодол, саналаа илэрхийлж, шүүмжилж байгааг зөв зүйтэй эрүүл үзэгдэл хэмээн бид хүлээн авах ёстой.
Хэдийгээр А310 онгоцны гэмтэл засагдсан ч нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр шүүмжлэлтэй хандаж буй нийт иргэдийн санаа бодлыг харгалзан уг онгоцыг нислэгт эргүүлэн гаргах асуудалд Засгийн газар сэтгэл зовниж байгаад МИАТ компани хүндэтгэлтэй хандан ойлгож байна. Бизнесийн мэдрэмжтэй хэнбугай ч хэрэглэгчдийн сэтгэлзүйд онгоц гэмтсэн, аюулгүй байдал зэрэгт зорчигчид сэтгэл дүүрэн бус нөхцөл байгааг анзаарч байх ёстой.
Уг А310 онгоц нь үйлдвэрлэлээс хасагдсан, 21 жил ашиглагдаж буй өндөр настай бөгөөд МИАТ компанид ирээд 13 жил нисэхдээ 914 000 зорчигч тээвэрлэж, 291 сая ам.долларын орлого олон 184 сая ам.долларын зардал гаргаж, 107 сая ам.долларын ашигтай ажилласан болон ерөөсөө уг онгоцыг МИАТ компани нь үйл ажиллагаанаасаа хасаж, техникийн илүү хүчин чадалтай орчин үеийн агаарын хөлгөөр солихоор ажиллаж байсан юм.
Иймд олон нийтийн санаа бодол шүүмжлэл, Засгийн газрын байр суурь, хамгийн гол нь ирэх жилүүдийн эдийн засгийн үсрэнгүй өсөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн агаарын хөлгийн паркаа шинэчлэх ажлын хүрээнд А310 онгоцоо зах зээлд борлуулах асуудлаар МИАТ компани нь ЗТБХБЯам, Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө танилцуулан шийдвэрлэж, хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн ТӨХороонд хүргүүлж зохих журмын дагуу ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.
МИАТ ХК нь үйлчилгээний бизнес эрхэлдэг байгууллага тул хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ, онгоцыг санал болгож, зорчигчид нь Аэрофлот, Кореан Эйр, Эйр Чайна зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй бидний онгоц, үйлчилгээг харьцуулан өөрийн хүсэл саналаараа МИАТ-ыг сонгож сая бидний үйл ажиллагаа хэвийн явагдахаас бус шахалт үзүүлэх, тулгах журмаар зах зээлд үйл ажиллагаа явуулах нь зохисгүй, явуургүй гэж бид үздэг.
А310 онгоцоо өндөр үнэлээд хэвтээд байж болно, эсвэл хүн сонирхоод авч болох боломжийн үнээр түргэн борлуулаад мөнгийг нь эргэлтэнд оруулж дараагийн шинэ онгоцныхоо төлбөрт ашиглаж болно. Энэ бол бидний л сонголт. Энэ нөхцөлд зөв шийд гаргаж ажилласан хүнийг бизнесмен хүн менежмент хийж байна гэж лав соёлтой ертөнцөд дүгнэх байх. Харин манайд хүмүүс өөрийнхөө зорилго таалалд нийцүүлж янз бүрээр ярьдаг, шүүмжилдэг, мушгидаг. Социализмаар амьсгалж байсан 60,70-аад оны үед Тунгалаг тамир романыг бичсэн зохиолч хүн зах зээлийн зарчмыг үнэртүүлж байхад, зах зээл хөгжсөн өнөө үед зарим хүн тас социализмаар сэтгэж байгаа нь харамсалтай. Эцсийн эцэст борлуулах үнэ бол эрэлт нийлүүлэлтийн уулзах цэг нь байдаг. А310 онгоцны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ олон дахин давчихаад байгаа байдал анзаарагдаж байгаа.
-А310 онгоцоо зарахаар онгоц хүрэлцэхгүй, нэмэж онгоц авна гэсэн үг үү. МИАТ онгоцны паркаа шинэчлэх талаар ер нь ямар бодлого баримталж ажилладаг вэ.
-Аливаа авиакомпанийн хөдөлмөрийн багаж зэвсэг болсон агаарын хөлгийг ямагт тохилог, аюулгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй, авиакомпанидаа үр ашигтай хувилбараар, өрсөлдөөний хатуу ширүүн нөхцөлийг тооцоолон урт хугацааны төлөвлөгөөнд үндэслэж, шийдвэрлэх бодлого баримтлан ажиллах учиртай.
Бид өнөө маргаашдаа түүртэн ирээдүйн ажлаа төлөвлөн ажиллаж чаддаггүйн улмаас ирээдүй нэг л өдөр өнөө маргаашийн ажил болж түүнд бэлтгээгүйн улмаас байнгын проблемтой учирч, үр ашиг багасан алдагдал хүлээж байдаг алдааг давтахгүйн тулд МИАТ компани 5 жилийн бизнес төлөвлөгөө гарган түүнийг хэрэгжүүлэх агаарын хөлгийн төлөвлөгөөг боловсруулаад байна.
МИАТ компани нь Европ, Америк нисэх өргөн их биетэй 2 хөдөлгүүртэй дунд оворын болон Азийн чиглэлд нисэх нарийн их биетэй бага оворын онгоцууд ашиглах бодлого баримталж байна. Үүний зэрэгцээ А310 онгоцыг орлон нисэх дунд оворын онгоцны асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байна.
Онгоцны сонголтын хувьд бол ердөө зах зээл дээр үйлдвэрлэлт нь үргэлжлэн явагдаж байгаа Эйрбас 330, Боинг 767-300ER гэдэг хоёр л онгоц байна. Шинээр гарах Боинг 787, Аэробус 350 гэх мэтийн онгоцууд байвч үнэ өртөг нь МИАТ-ын хувьд одоохондоо дэндүү ахадсан байхаас гадна манайд нийлүүлж болох хугацаа нь 2019 оноос наашгүй байна.
Тэгэхээр зах зээлээс хуучин онгоц түрээслэх, эсвэл шинэ онгоц худалдаж авах сонголтууд байгаа боловч шинэ онгоц авснаар нисэх болон техникийн бүрэлдэхүүнээ үнэ төлбөргүй сургах, техникийн дутагдал гарах нь асар бага, найдвартай ажиллагааны өндөр төвшин, шатахуун зарцуулалт бага зэрэг давуу талтайн дээр хамгийн гол нь хэрэглэгчдэд өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын бусад тээвэрлэгчидтэй өрсөлдөх чадвар эрс нэмэгдэж байгаагаараа их ач холбогдолтой.
Ирэх жилийн жуулчид, өнөөдөр МИАТ компани нь 2011 оны зун ямар онгоцоор, ямар хуваариар хаашаа нисэхийгээ мэдэх шаардлага тавьж байгаа болон зах зээл унаад одоо дөнгөж сэргэж эхэлж байгаатай уялдан агаарын хөлгийн түрээс, шинэ онгоцны үнэлгээ боломжийн хямд байгаа торгон агшныг түргэн ашиглах зорилгоор бид дунд оворын онгоцны судалгааг хийж дуусаад байна. Аэробус 330 онгоц нь харьцангуй хүнд түрээс болоод худалдан авах үнэ өндөр байгаа тул боломжийн үнэтэй, суудлын тоо, хөөрөлтийн хүнд нь манайд тохирсон Бойнг 767 онгоцыг ашиглахаар сонгоод байна. Тэгээд ч өвлийн улиралд зөвхөн энэ онгоц л дулаан ангарт багтах бололцоотой.
Энэ онгоц нь зорчигч ачаа тээвэрлэлтээрээ манай А310-с даруй 20-30 хувь илүү бөгөөд хамгийн чухал нэг үзүүлэлт бол замдаа буулгүйгээр Европ, Азийн бүх хотуудад , Америкийн ихэнх чухал зах зээлд хүрэх боломжтой. А310-тай харьцуулахад үйлчилгээ бол үндсэндээ люкс ангилалынх гэж ойлгож болно.
-Тэгэхээр энэ яриад байгаа Б767 онгоцыг түрээслэх үү, эсвэл худалдаж авах уу, Засгийн газар туслах уу. Танайд санхүүгийн бололцоо бий юу
Бид уг онгоцыг түрээслэх, худалдаж авах хоёр хувилбарыг давхар судалж байна. Аль ашигтай, өгөөжтэй хувилбарыг нь сонгоно. Одоохондоо судалгаа, яриа хэлэлцээний төвшинд л байна. Ялангуяа шинэ Бойнг 767 онгоцны үнийн талаар Бойнгтой хийж буй хэлэлцээр их амжилттай, нэлээд хөнгөлөлт авч байгаа. Ер нь түрээсийн компаниуд болоод агаарын тээвэрлэгчид дансанд байгаа эргэлтийн хөрөнгө эсвэл цэвэр ашигаараа онгоц худалдаж авна гэсэн ойлголт байдаггүй. Аливаа онгоцыг арилжааны банкнаас бага хүүтэй зээл авах журмаар эсвэл Засгийн газар нь урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг хэлбэрээр худалдаж авч өгдөг.
МИАТ энэ жишгээр л хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Засгийн газрын дэмжлэгийн тухайд, шинэ онгоц ашиглах нь МИАТ гэхээсээ илүү Монгол орны бизнес, аялал жуулчлалын өргөн хүрээтэй томоохон зах зээлийг бүхэлд нь дэмжсэн алхам болох учир бид эргэлзэхгүй байна. Асуудлын гол нь онгоц яаж авах вэ гэхээсээ илүү түүнийг яаж үр ашигтай хүртээмжтэй ашиглах вэ гэдэгт л байгаа юм.
-Цаашид олон улсын нислэгээ нэмэгдүүлэх болов уу? Шинээр ямар хотууд руу нислэг нээх вэ.
-МИАТ компани нь агаарын хөлгийн паркаа үе шаттай шийдвэрлэхийн хэрээр өнөөгийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх, олон улсын нислэгээ өргөжүүлж Ази-Европыг холбосон стратеги бий болгох, энэ хүрээнд Франкфурт, Хонг Конг, Шанхай руу нислэг нээх, АНУ руу тогтмол нислэг нээх, агаарын тээврийн гуравдагч зах зээлд гарах зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Мөн 2015 он гэхэд 5 агаарын хөлөг бүхий онгоцны парктай болж өрсөлдөх чадвараа эрс сайжруулан Монгол орноор дамжуулан тээвэрлэх болон гадаадын гуравдагч орнуудын хоорондох тээвэрлэлтээс ихэнх орлогоо бүрдүүлдэг манай орны бодит эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж энэхүү салбарыг тэргүүлэгч аж ахуйн нэгж болох зорилготой.
-МИАТ компанийг гадаадын менежментээр хувьчлах гэж байгаа сураг гарч байсан. Манайх чинь Төмөр замын удирдлагадаа монгол хүн томилох гээд хөөцөлдөөд байдаг, харин агаарын тээвэртээ гадаад хүн томилох гээд байдаг чинь ямар учиртай юм бэ. Өмнө нь Ирландууд ажиллаж байсан биз дээ.
-МИАТ компанийг гадаадын хүмүүст хувьчлах гээд байгаа асуудал огт биш л дээ. Харин туршлага бүхий гадаадын мэргэжилтнүүдээр компанийн менежментийг хийлгэх тухай л ойлголт гэж үзэж байна. Бид чинь өнгөрсөн зуны эхэнд нэлээдгүй асуудал үүсгэсэн болохоор манай Засгийн газар гадаадын туршлага бүхий менежментийг ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байх. Надад үүн дээр шүүмж хэлэх, дүгнэх эрх байхгүй. Гэхдээ өмнө нь Ирландууд ирж ажиллаж байсан. Тэд менежмент гэхээсээ илүү бидний үйл ажиллагаанд дэмжлэг болж байсан гэвэл арай ононо.
Энд би нэг зүйлийг тэмдэглэж, онцолж хэлэхийг хүсэж байна. МИАТ компанийг монополь байна, өрсөлдөөн бий болгох ёстой гэж их шүүмжилдэг. Гэтэл бид чинь уртаашаа 2-3 онгоцтой байж нийлбэр дүнгээрээ 450 гаруй онгоцтой Аэрофлот, Эйр Чайна, Кореан Эйр зэрэг дэлхийн хэмжээний компаниудтай Орос, Европ, Хятад, Солонгос, Япон, цаашилбал Ази, Америкийн зах зээлд хүч тэнцвэргүй өрсөлдөн ажиллаж байна шүү дээ. Олон улсын зах зээлд гадаадын том компаниудтай өрсөлдөн ажиллаж байгаа тийм компаниуд Монголд төдийлөн байхгүй болов уу.
Гэхдээ бидэнд өөртөө шүүмжлэлтэй хандах, цаашид анхаарах, хийж гүйцэтгэх маш олон ажил байгааг сайн ойлгож байна. Цаашид бид хичээж ажиллах ёстой. Гагцхүү биднийг манай төр засаг ард түмэн үндэсний тээвэрлэгчээ хэмээн ойлгож дэмжиж ажиллааасай гэж хүсэх байна.