gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Батгиймаа: Нуруу нь өвдсөн бүхэн "бөөр" өвдлөө гэж андуурах хэрэггүй

Эрүүл мэнд
2010-09-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-09-28
Дэлхийн хэмжээнд өвчлөлийнхөө байдлаар нэгдүгээрт зүрх судас, хоёрдугаарт хоол боловсруулах эрхтэн, гуравдугаарт, бөөрний өвчин ордог гэж үздэг. Эртний эмч нар бөөрийг "дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс" гэж үздэг байжээ.

Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог байна. Монгол, Солонгосын хамтарсан "Ионсей Найрамдал'' эмнэлгийн дотрын их эмч Д.Батгиймаатай бөөрний өвчний талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл нэмэгдэж байна гэж яригдах болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Ер нь хүмүүсийн дунд бөөр өвдлөө гэх яриа их байдаг нь нуруугаар нь өвддөгтэй холбоотой л доо. Хүмүүс нуруугаар нь хатгаж өвдөхөөр өөрөө өөртөө онош тогтоон янз бүрийн эм тариа хэрэглэн бөөрөө эмчлэх гэж оролцдог. Энэ нь маш буруу үзэгдэл юм. Тэгээд яг онош тогтоогоод үзэхээр тэр нь бөөр бус ходоодны үрэвсэл мэтийн өөр өвчин байдаг л даа. Тэгэхээр ямар ч өвчнийг эмчийн хяналтад зөв оношлуулах нь хамгийн зөв арга гэж хэлмээр байна.

-Бөөр өвдөж байгааг яаж мэдэх вэ?
-Ихэвчлэн шээсний өнгөөр мэднэ. Шээсний өнгөнд өөрчлөлт орох, шээс өтгөрөх тохиолдол байдаг. Гэхдээ эмчид үзүүлж байж л зөв онош тогтооно доо.

-Бөөрний өвчлөлүүдээс ихэвчлэн ямар өвчнөөр хүмүүс өвчилдөг вэ. Цистит, бөөрний дутагдал, бөөрний чулуу гэх мэт өвчнүүд байдаг?
-Хамгийн их тохиолддог нь бөөрний дэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл юм. Ер нь бөөрний өвчин архагшдаг. Насны хязгаар байхгүй. Бүрэн эдгэрдэггүй болохоор даарах ч юм уу эсвэл өөр тохиолдлоор сэдэрдэг л дээ. Даарснаас болж циститтэй болох тохиолдол бий. Харин энэ өвчнөөр ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүд өвчилдөг.

-Хүмүүс нуруугаар хатгалаа, бөөр өвдлөө гээд эмийн сангаас төрөл бүрийн эм бэлдмэл их авч хэрэглэдэг. Зарим хүмүүс уламжлалт аргаар эмчилнэ гээд өвс ургамал авч уудаг?
-Элдэв төрлийн эм бэлдмэл өөрөө бөөрний өвчнөөр зогсохгүй бусад өвчнийг улам сэдрээх явдал байдаг. Эмийг эмчийн заавраар уух, оношоо зөв тогтоолгох хэрэгтэй л дээ. Харин өвс ургамлын хувьд эмчилгээ хийгдэж дууссаны дараа уламжлалт эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэдэг.

-Бэлгийн замын халдварт өвчин бөөрний өвчин үүсгэх үү?

-Бэлгийн замын халдварт өвчин нь бөөрний өвчин үүсэхэд нөлөөлнө. Шээсний сүв болон давсагны үрэвслийн нөлөөгөөр бөөр өвчилж болно.

-Бөөрний үрэвслээс яаж сэргийлэх вэ. Бөөрний чулуу, давсагны ямар ялгаатай вэ?

-Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэн муу бол бөөр өвчлөх эхний шалтгаан болдог. Хоёрдугаарт даарч болохгүй. Өвлийн улиралд доороосоо даарснаар бөөр өвчлөх хамгийн гол шалтгаан болдог. Тиймээс дулаан хувцаслаж, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй байна. Бөөрний чулуужилт, давсагны чулуужилт хоёр нь байрлалаараа ялгаатай. Гэхдээ давсагны чулуу бөөр рүү шилжиж болно. Бөөрний чулуу үүсэхээс сэргийлэхийн тулд хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Хэт давсархаг гэх мэт хоолноос аль болох татгалзах нь чухал.

Н.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан