Монгол Улсын ШУА-ийн Академич, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор Ж.Болдбаатар таалал төгсжээ.
Боржигин овогт Жигжидийн Болдбаатар 1949 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Тэрбээр 1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1971 онд МУИС-ийн Түүхийн салбарыг Түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.
1971-1991 онд МУИС-д Монголын түүх, МАХН-ын түүх, Шинжлэх ухааны коммунизмын онол зэрэг хичээл зааж байжээ. Улмаар 1979 онд Москва хотноо “Социалист байгуулалт МАХН-ын удирдах роль” сэдвээр дэд эрдэмтэн, 1991 онд Улаанбаатар хотноо “Олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэх талаар МАХН-аас явуулсан үйл ажиллагаа, туршлага, сургамж” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. Академич
Ж.Болдбаатар:
- 1991-1994 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
- 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга
- 1996-1997 онд ШУА-ын Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал
- 1998-2016 онд МАН-ын даргын зөвлөх, ШУТИС, Шихихутуг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор, Түүх, философи, цэрэг, олон улсын харилцааны чиглэлээр Шинжлэх ухааны докторын болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдож, 12 жил ажиллажээ.