Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо мэдээлэл хийлээ.
Тэрбээр Куба улсад өрнөж буй үйл явдлыг үнэн бодитоор хүргэхийг зорьж байна хэмээгээд АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт шахалтын талаар мэдээллээ. АНУ-ын үйл ажиллагааг буруушааж Куба улсын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхын төлөө уг хэвлэлийн хурлыг хийж байна гэлээ.
Тэрбээр "Сүүлийн үед АНУ-аас Куба улсын эсрэг явуулж байгаа үйл ажиллагаа өдөр тутам өргөжсөөр байна. АНУ-аас Куба улсын эсрэг авч буй олон арга хэмжээний нэгийг дурдахад, 2026 оны 1 дүгээр сарын 29-нд газрын тосны импортыг бүрэн хориглосон явдал байлаа. Үүүгээр зогсохгүй, Куба улстай санхүү эдийн засгийн харилцаатай, хоёр болон гуравдагч улсуудтай шатахуун нийлүүлэх хоригийг мөн давхар тавиад байгаа нь манай улсын эдийн засгийн уналтад оруулж буй.
Хоригт маш олон ард иргэд өртөж байна гэсэн үг. Магадгүй өлсгөлөнгөөр өвдөг сөхрөөх гэсэн арга байх.
Куба улс нь нийт газрын тосны хэрэглээнийхээ дөрөвний нэгийг л өөрсдөө олборлодог бол үлдсэн дийлэнхийг нь гаднаас импортолдог.
Энэхүү санхүүгийн хатуу бодлого нь ард түмний амьдрал ахуй, үндэстний хэмжээнд хямралд ороход хүргэж байна. Жишээ нь эрчим хүч шаардлагатай эмнэлгүүдэд 100 мянга гаруй өвчтөн хагалгаа хийлгэхээр хүлээж байна. Газар тариалан, үйлдвэрлэл ерөнхийдөө бүрэн зогсолтод орсон. Хоригт маш олон ард иргэд өртөж байна гэсэн үг. Магадгүй өлсгөлөнгөөр өвдөг сөхрөөх гэсэн арга байх.
Тэд биднийг өөрсдийн засгийн газрын эсрэг босох шалтаг үүсгэн, Кубын төрийн эргэлт хийх нөхцөлд хүргэх зорилготой байх. Өөрөөр хэлбэл, 20 дугаар зууны эхээр Куба АНУ-ын хяналтад байсан шиг нөхцөл рүү бага багаар түлхэж байна. Хүнлэг бус, ёсзүйгүй, олон талт бодлогыг Куба улс хатуу эсэргүүцэж байна. Манай ард түмэн үүний эсрэг цуглаан, эсэргүүцэл илэрхийлж сөрөн зогссоор байгаа ба дайны эсрэг 6 сая гаруй хүн гарын үсэг зурж, энэ тавдугаар сарын 1-нд эв нэгдлийн жагсаалд нэгдэж бүгд жагссан. Үүний дараа хоёрдогч хориг буюу газар нутгаас гадуурх орнууд, түншлэгчдэд хориг тавихаар болж, гуравдагч хориг буюу Куба улсад худалдаа эрхэлж байгаа гаднын байгууллагуудад хориг тавьсан. Тавдугаар сарын 18-нд Куба улсын төрийн 11 өндөр албан тушаалтанд хориг тавьж, хар жагсаалтад оруулсан гэлээ.