gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МИАТ 2025 онд олон улсын болон орон нутгийн чиглэлд 2.4 сая зорчигч тээвэрлэжээ

Э.Энхмаа
Эдийн засаг
5 цаг 58 минутын өмнө
Twitter logo

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ өчигдөр /2026.05.24/ боллоо. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй эрхмүүд болон Монгол Улсад иргэний агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй компани, аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөл оролцов.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-д Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө.

Баярын хуралд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

2025 оны байдлаар Монгол Улсын иргэний нисэхийн салбар олон улсын чиглэлд 2 сая гаруй, орон нутгийн чиглэлд 442 мянга гаруй зорчигч тээвэрлэж, нийт зорчигчийн урсгал 2.4 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 51 хувиар өссөн үзүүлэлт юм.

“МИАТ” ТӨХК нь өнөөдөр 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ. 

Мөн тус компани нь төрийн өмчит компаниуд дундаа тогтвортой, үр ашигтай ажиллаж буй шилдэг байгууллагын нэг бөгөөд Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр 16 жил дараалан шалгарсан юм.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн нисгэгчид, инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд, салбарын нийт хамт олонд та бүхэнд  гүн талархал илэрхийлье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан