gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувь дээр хадгалах шийдвэр гаргалаа

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-20
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 50 минут
2026.03.20

  14 цаг 51 минут
2026.03.20

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдсан. Хурлаас бодлогын хүүг 12 хувь дээр хадгалах шийдвэр гаргалаа. 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ
Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай
Дугаар: 2026/02
Огноо: 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 3 дугаар сарын 18, 20-ны өдрүүдийн ээлжит хурлаар дотоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буйг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны 2 дугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч руу дөхлөө. Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад эрчимжиж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүллээ. Инфляц төв банкны зорилтот интервалын орчимд байх төсөөлөл хэвээр байна. Гэвч шатахуун болон хүнсний үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй.

Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд уул уурхайн салбар, томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна. Цаашид эдийн засгийн өсөлт потенциал түвшнийхээ орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Гадаад орчинд тарифын бодлогын сөрөг нөлөө хүлээлтээс бага байж, худалдааны гол түнш улсуудын өсөлтийн төлөв сайжирлаа. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүлэв. Гэвч Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Жилийн инфляц зорилтот интервалын голч руу дөхөж буурсан боловч олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж байна. Иймд энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид инфляц, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын шийдвэрийг тухай бүр гаргана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан