gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: GoGo.mn сайт 2025 оны II хагас жилийн орлогын бүтцээ танилцуулав

А.Анужин
2026-03-14
Twitter logo
А.Анужин
Twitter logo
2026-03-14

-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-

GoGo.mn сайт ил тод байдлыг хангах хүрээнд өнгөрсөн онд сайтын эхний хагас жилийн орлогын бүтцээ танилцуулж байсан. Харин өнгөрөгч долоо хоногт 2025 оны II хагас жилийн орлогын бүтцээ нийтэд танилцуулав. 

Хэвлэл мэдээллийн санхүү буюу орлогын урсгал нь улс төрийн нам, бизнесийн аль нэг байгууллагаас хамаарал өндөр байх нь редакцын бодлого, нийтлэлийн бодлогод нөлөөлөх эрсдэл өндөр тул аль болох орлогын олон эх сурвалжтай байх нь тун чухал. Эргээд орлогын бүтцээ уншигчдадаа танилцуулах нь уншигчийн итгэлийг хүлээх бас нэг хөшүүрэг гэж үздэг. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барив. Тус хуулийн төсөлд:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа.

Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгав.

ТРАМП, ЭПШТЭЙНИЙ ХӨШӨӨГ АНУ-ЫН НИЙСЛЭЛД БАЙРШУУЛАВ

2026 оны гуравдугаар сарын 10-нд Вашингтон хотод “Титаник” киноноос сэдэвлэсэн, Ерөнхийлөгч Дональд Трамп болон бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштэйнийг дүрсэлсэн шаргал хөшөө гэнэт "гарч ирэв". Уг хөшөөнд Жеймс Камероны 1997 онд дэлгэцнээ гарсан "Титаник" киноны хайр сэтгэлийн гол дүрүүд болох Роуз, Жэк хоёрын дүрээр харуулсан байна.

Энэ хөшөөг бүтээсэн "Secret Handshake" нэртэй байгууллага өмнө нь 2025 оны есдүгээр сард мөн National Mall дээр Трамп–Эпштэйний “нөхөрлөлийн” хөшөө байрлуулж байсан ч АНУ-ын Үндэсний паркийн цагдаа нар удалгүй буулгасан байдаг.

  • Газрын тосны үнэ өсөж, Азийн хөрөнгийн зах зээл савлав

"НИЙТЛЭЛЧ ОТГОНБАЯР" САНГААС ЗАРЛАСАН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

  • Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн Хөтөлбөрийн менежер Л.Анударь "90 мянган долларын манипуляц" бүтээлээрээ тэргүүн байр
  • "Үндэсний тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд "харанхуй" орно" нийтлэлээрээ 2-р байр, 
  • "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа "Хуульгүй томилгоо" бүтээлээрээ 3-р байр эзлэв. 

Н.АЛТАНХУЯГИЙГ ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал (2026.03.02) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж дууслаа.

Шүүхээс, хэргийг бүрэн шалгаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхээс гаргасан зарим хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргажээ. Мөн зарим хүнийг цагаатгасан шийдвэр болон ял, шийтгэлийг хэвээр үлдээв. 

  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ
  • Б.Батбаатар: Өмнөх өдөр нь зарлаад, маргааш нь намын их хурал хуралдуулдаг зохицуулалт ИЗНН-ын дүрэмд байхгүй

"ШИНЭСАРАН" ТҮР ХАМГААЛАХ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2026.03.11-ний өдөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах шинэ байр ашиглалтад орсон юм. Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан тус байрыг гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж,  ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэсэн.

“ШИНЭСАРАН түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗАРТ НЭН ШААРДЛАГАТАЙ ЭХО АППАРАТНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДЭХЭЭР БОЛОВ

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.

Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов. 

  • Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТЛАВ

Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Санал болгох нийтлэлүүд:

  • Б.Минжинсор: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн гэдэг, энэ бол манай багийн бага сургууль
  • П.Болормаа: Хүн бүр би гэлгүй бид гэж бусдыг боддог бол нийгэм маань илүү сайхан болно
  • Хүүхэд дээрэлхэлтэд өртсөн эсэхийг хэрхэн таних вэ?
  • Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
  • Б.Гантулга: Евразийн хэлэлцээрээр цөцгий, цөцгийн тос, аарц, ааруулаа ОХУ-д худалдах боломжтой
  • "Нүүрстөрөгчийн зах зээл 2030 он гэхэд 50 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох төлөвтэй"

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан