gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨЛ: Ашиг сонирхлын зөрчилтэй бол УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохгүй

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-03-17
Twitter logo

Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.17) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын гишүүд өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй тухай гишүүний мэдэгдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст зэрэг нийтэлж, иргэдийн мэдэх эрхийг хангаж байх нь парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад эерэг үр нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Парламентад хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад оролцохгүй байх замаар тухайн асуудлаарх байр сууриа илэрхийлдэг жишиг олон улсад түгээмэл байдаг аж.

Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй байх үүргээ биелүүлэхэд нь хуралдаан даргалагч гишүүний мэдэгдлийг албажуулах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулжээ. 

Хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулж, мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон хуралдааны явцад тодорхой хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн бол тухай бүр уг бүртгэлд оруулж, нийтэд нээлттэй мэдээлж байх зохицуулалтыг тусгасан байна. 

Мөн тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байх, хамаарал бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын парламентын ардчилсан, ил тод байдлыг хангах, гишүүдийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү боловсронгуй, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой болох ач холбогдолтой юм байна.

Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвх, оролцоо, сахилга, хариуцлага нэмэгдэж, ард түмний засаглах эрхийг бодитой хангахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Ашиг Сонирхлын Зөрчил гэж юу вэ?
Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь түүний албан үүргийг тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшилж, нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг илэрхийлдэг. Энэ нь албан тушаалтны шийдвэр гаргах явцад хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх үед үүсдэг. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан