АНУ-ын санхүүч Эпштэйнтэй холбоотой баримтууд шуугиан тарьсаар. Эдгээрийг гурван сэтгүүлч ил болгосон юм.
Үнэндээ Жеффри Эпштэйний улмаас хохирсон эмэгтэйчүүд гэнэт гарч ирээгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө олон жилийн өмнө мэдүүлсэн эмэгтэйчүүд бий. Гэвч тэднийг мөнгөний төлөө энэ ажлыг хийсэн, олны анхаарлыг татах гэж оролдлоо хэмээн буруутгаад өнгөрдөг байжээ.
Тэд залуу эмэгтэйчүүд (зарим нь насанд хүрээгүй) байсан тул олон нийт итгээгүй байна. Мөн тэднийг дуугүй болгохын тулд ихээхэн мөнгө төлжээ. Хуулийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн тэдгээр хохирогчийг олон жилийн турш үл тоомсорлож, гэмт хэрэгтэн чөлөөтэй, эрх мэдэлтэй хэвээр үлдсэн.
Харин Жули Браун, Вики Уард, Кончита Сарнофф нар энэ хэргийг тус тусдаа ажиллан илрүүлсэн. Хэрэв тэд хөндөөгүй бол магадгүй, Эпштэйн өнөөдөр амьд байж, ял эдлэхгүй байх байжээ.
Miami Herald-ийн сэтгүүлч Жули Браун анх түүний хэргийг сурвалжилсан. Тэрээр гэмт хэрэгтнийг хамгаалдаг, бүтэн системийг илчилжээ. 1987 онд их сургуулиа амжилттай төгсөн сэтгүүлч эхлээд Флоридагийн шоронд гардаг хэргүүд, сэжигтэй үхлийг сурвалжилдаг байв.
Дөрвөн жилийн турш энэ сэдвээр бичсэний үр дүнд дээд тушаалын олон хүн ажлаасаа халагдаж, авлига авсан албан тушаалтнууд баривчлагдан, оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй хоригдлуудад хандах хандлага ихээхэн өөрчлөгдсөн байна.
Тэр 2017 оны эхээр Эпштэйний нэрийг анх сонсжээ. Түүнтэй холбоотой сөрөг мэдээ бичсэн сэтгүүлчдийг өөр алба руу шилжүүлдэг байна. Браунд ч ижил зүйл тохиолдож, ажлаа алдаж магадгүй хэмээн анхааруулсан байна.

Эпштэйн 2008 онд насанд хүрээгүй хүнээс биеэ үнэлэхийг шаардсанаа хүлээж, 13 сар хоригджээ. Түүнд ихээхэн ялгавартай хандаж, хөнгөн ял оноосон хүн нь прокурор Александр Акоста. Хожим тэрээр Трампын сайдаар томилогдсон.
Эпштэйн 13 сар хоригдохдоо долоо хоногийн зургаан өдөр оффис руугаа явах зөвшөөрөлтэй байжээ. Тэрээр прокурортой нууц гэрээ байгуулсан нь холбооны хуульд харш. Үүнийг хохирогчид мэдээгүй байна.
Браун энэ талаар анх бичиж, хүчиндүүлсэн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, хулгайлагдсан эмэгтэйчүүдийн талаар мэдээлжээ. 18 сар ажиллах хугацаандаа олон хохирогчтой уулзахад тэдний зарим нь хүүхэд байхдаа хохирч, хүүхэд насыг нь хэрхэн үгүй хийсэн түүхийг ярьжээ.
Браун бүх ярилцлагаа дүрс бичлэгээр баримтжуулсан. Мөн Эпштэйний нислэгийн бүртгэлүүд, санхүүгийн баримтууд, шүүхийн баримтуудыг ч цуглуулж эхэлжээ.
Нийт 80 хохирогчийн нэр хаягийг тодорхой болгож, гурван цуврал сурвалжилга нийтэлсэн байна. Эпштэйний өмгөөлөгчид түүнийг шүүхэд өгнө гэсэн бол зарим нь сэтгүүлчийн нэр хүндийг унагах ажлыг хийжээ. Гэсэн ч Miami Herald "Шударга ёсны гажуудал" нэртэй цувралыг 2018 онд нийтэлсэн.
Үүний дараа холбооны прокурорууд Эпштэйний хавтаст хэргийг дахин нээжээ. 2019 онд Эпштэйнийг бэлгийн гэмт хэргийн зорилгоор хүн хулгайлсан хэмээн баривчилсан. Хөрөнгө, танилуудынхаа тусламжаар өмнө нь бултаж чадсан ч энэ удаад тийм зүйл болоогүй.
Доналд Трампын Хөдөлмөрийн сайдаар томилогдсон Александр Акоста олон нийтийн шахалтаар ажлаасаа чөлөөлөгдөв. Харин Эпштэйн шоронд ороод нэг сарын дараа амиа хорлосон. Түүний хамтрагч байсан Гислэн Максвеллд 20 жилийн ял оноов.

Эпштэйний бодит төрхийг ил гаргасан дараагийн сэтгүүлч нь Вики Уард. Тэрээр 2003 онд түүнтэй томоохон ярилцлага хийж, Vanity Fair-д нийтэлжээ.
Тухайн үед Эпштэйнийг олон нийт төдийлөн мэддэггүй байв. 2002 оны намар хувийн онгоцоороо Билл Клинтоныг Африк руу авч явсан тухай мэдээ л нийтлэгджээ.
Vanity Fair сэтгүүлчдээ Нью-Йорк хотын хамгийн том харшид амьдардаг, хувийн аралтай, эдлэн газартай атлаа нууцлаг хүнийг судлах үүрэг өгчээ. Энэ хүний мөнгө хаанаас ирдэг вэ гэсэн асуултаар эхэлсэн ч эргэн тойронд нь залуу эмэгтэйчүүд олон байдгийг сэтгүүлч анзаарсан байна.
Мөн хохирогч болсон эгч дүүстэй уулзжээ. Үүнийг Эпштэйн мэдээд, маш их уурлаж, түүний нийтлэлийн дараа сэтгүүлчийг сүрдүүлсэн байна. Гэвч нийтлэлийн хамгийн гол хэсэг болох эгч дүүсийн яриаг нийтлээгүй. Vanity Fair-ийн эрхлэгчийн гэрийн хашаанд муурын тасалсан толгой хаяж, үүдэнд нь бууны сум үлдээсэн тул эрхлэгч дарамтад орж, гэрчүүдийн цочирдом яриаг нийтлэлээс хасжээ.

Харин сэтгүүлч энэ хэргийг үргэлжлүүлэн, 2021 онд "Гислэнийг мөрдсөн нь" нэртэй, 13 цуврал подкаст түгээж, Гислэн Максвелл болон тэдний сүлжээг задруулсан байна.
Эдгээр бүтээлээ "Гислэнийг мөрдсөн нь: Эпштэйний сүүдэр дэх эмэгтэйчүүдийн яригдаагүй түүхүүд" баримтат кино болгожээ.
Эпштэйний араас тасралтгүй мөрдөж, түүний гэмт хэргийг илчилсэн гурав дахь хүн нь хүний эрхийн тэмцэгч Кончита Сарнофф. Тэрээр 2010 онд хийсэн судалгаагаараа хоригдох ялаас хэрхэн мултарсан, нэр нөлөө бүхий хүмүүстэй хаашаа ниссэнийг харуулсан тийзүүдийг цуглуулж чаджээ.
Эх сурвалж: BBC