Uber компани АНУ даяар эмэгтэй жолооч болон эмэгтэй зорчигчид хоорондоо таарах боломжтой шинэ функцийг апп дээрээ нэвтрүүлжээ.
Эмэгтэй зорчигчид урьдчилан "эмэгтэй жолоочтой аяллыг захиалах" эсвэл апп дотор тохиргоо хийж "эмэгтэй жолоочтой таарах" магадлалыг нэмэгдүүлэх боломжтой.
Энэ функцийг өнгөрсөн жил АНУ-д туршиж үзсэн бөгөөд үүний үр дүнд эмэгтэйчүүд “арын суудалд байхдаа илүү тав тухтай мэдрэмжтэй” болж, мөн эмэгтэй жолооч “жолооны ард илүү итгэлтэй болсон” гэж Uber мэдэгдсэн байна.
Гэхдээ Uber-ийн зарим жолооч энэ функц нь эрчүүдийг ялгаварлан гадуурхаж байна гэж маргаж байгаа юм. Uber-ийн мэдээлснээр АНУ дахь таван жолооч тутмын нэг нь эмэгтэй байдаг ч хот бүрд энэ харьцаа өөр өөр байна.

"Women Preferences" нэртэй энэ шинэ горимыг даваа гарагт нэвтрүүлжээ. Эмэгтэй зорчигчид урьдчилан "эмэгтэй жолоочтой аяллыг захиалах" эсвэл апп дотор тохиргоо хийж "эмэгтэй жолоочтой таарах" магадлалыг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүд эмэгтэй жолооч хүсэх боломжтой байна. Харин Калифорни мужийн хоёр Uber жолооч компани мужийн хууль тогтоомжийг зөрчиж, эмэгтэй жолооч нарт илүү өргөн хүрээний зорчигч авах боломж олгож байна гэж буруутгажээ.
"Uber жолоочид хүчирхийлүүлсэн" гэж мэдүүлсэн эмэгтэйд 8.5 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан.
Associated Press агентлагийн мэдээлснээр Uber энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж, "хувийн арбитрын журмаар шийдвэрлүүлэх" хүсэлт гаргасан байна. Учир нь жолооч нар апп-д нэгдэхдээ ийм гэрээнд гарын үсэг зурсан гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Тус хүсэлтдээ Uber шинэ функц нь "хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглодог Unruh Act хуулийг зөрчөөгүй" гэж маргаж, харин ч “аюулгүй байдлыг сайжруулах олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал бодлогын зорилгод үйлчилж байна” гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн сард АНУ-ын шүүх Uber компанийг "Uber жолоочид хүчирхийлүүлсэн" гэж мэдүүлсэн эмэгтэйд 8.5 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь компанийн эсрэг гаргасан олон мянган ижил төстэй нэхэмжлэлд нөлөөлж магадгүй гэж үзэж байна.
Uber харин платформ дээр ажилладаг жолооч нар бие даасан гэрээт ажилтан тул тэдний үйлдсэн гэмт хэрэгт компани хариуцлага хүлээх ёсгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан. Мөн жолооч нарыг ажиллуулахдаа урьдчилсан шалгалт хийдэг гэж тайлбарлаж байв.
Сан-Франциско хотод төвтэй тус компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байна. Одоогоор эмэгтэйчүүд хоорондоо таарах энэ сонголтыг 40 гаруй улсад хэрэгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC