“Дүүжин тээвэр туршилтаар яваад эхэлжээ” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.
Баримт шалгалтын үр дүн:
2026 оны 06 дугаар сарын 05-нд Todmedee.mn Facebook хуудаснаас “Дүүжин тээвэр туршилтаар яваад эхэлжээ” гэсэн тайлбартай пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Уг постыг 719 реакц, 110 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 42 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Бид уг мэдээллийг нягтлахын тулд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг таних хэрэглүүр ашиглав. Тодруулбал, sightengine хэрэглүүрээр тухайн зургийг шалгахад, 99% хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэсэн дүн гарлаа.

Үүнээс гадна түгээсэн зургийг сайн харах юм бол баруун доод буланд нь “Google Gemini” зураг бүтээх хэрэглүүр ашиглан бүтээснийг илтгэх лого буюу тэмдэглэгээ байна.

Дүүжин тээврийн туршилтын ажлыг 07 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн
Нийтийн тээвэр, Авто зам, Эрчим хүч, Хот байгуулалт дэд төв, Дэд бүтэц, усны менежмент чиглэлийн 16 мега төслийг төлөвлөн хэрэгжүүлж буй “Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ” албан ёсны Facebook хуудсандаа 2026 оны 06 дугаар сарын 05-нд нийтэлсэн бичлэгт “Туршилтын ажлыг ирэх 07 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар
Дүгнэлт
Дүгнээд хэлбэл, дүүжин тээврийн туршилтын ажил эхлээгүй байгаа бөгөөд хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглан худал мэдээлэл түгээжээ.
Хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж буй энэ үед та AI ашиглан бүтээсэн зураг, бичлэгийг таньж сураарай. Бид өмнөх баримт шалгалтаараа тэдгээрийн шинж чанар, хэрхэн таних, хэрэглүүр ашиглаж шалгах зэргийг дурдсаныг эндээс үзээрэй.
Мөн та Facebook, Instagram, Threads зэрэг платформд хиймэл оюун ухаан ашигласан зураг, бичлэг агуулсан пост түгээх гэж байгаа бол Meta-ийн олон нийтийн журмыг мөрдөж, “AI label” хэсгийг идэвхжүүлж хэвшээрэй. Ингэснээр бусдыг төөрөгдүүлэх, агуулгын утгыг гажуудуулахаас сэргийлэх юм.

Эх сурвалж: Монголын баримт шалгах төв