Япон улсын №1 брэндүүдийг соёлын хамт зах зээлд нэвтрүүлэгч “Абико Групп” нийгмийн хариуцлагын ажлынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг үзүүллээ. Тус группийн хамт олон эмнэлгийн өдөр тутмын оношилгоо, үзлэгт нэн шаардлагатай өндөр нарийвчлалтай 4 ширхэг даралтын аппарат хүлээлгэн өгсөн байна.
Мөн Япон Монголын эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд Хүүхдүүд эмчийн цаг болон шинжилгээний хариугаа хүлээх хугацааг бүтээлчээр өнгөрүүлэх боломжтой, тусгай зориулалтын ширээ сандал, тоглоом болон зургийн хэрэгслээр иж бүрэн тохижуулсан “Зургийн булан”-г хүлээлгэн өглөө.
Энэхүү бодит хөрөнгө оруулалт, тохижилтын ажил нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дэмжих, хүүхэд багачууд айдасгүй, тав тухтай орчинд эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд “Абико Групп” нь цаашид ч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын олон талт төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.