Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь болон Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевичид хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хамтрах боломжийн талаар санал солилцлоо.
Элчин сайд Орда Михаил Сергеевич харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.
Тайландын Хаант Улс нь манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы гишүүн орны нэг. Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.