gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Гэрийн тэжээвэр амьтад стресс бууруулдаг уу?

Б.Нямдарь
Дэлхийд
2026-06-18
Twitter logo

Стресстэй үедээ нохой, мууртайгаа илүү их харилцах нь хүнийг тайвшруулж, сэтгэл санааг нь тогтворжуулдаг гэсэн түгээмэл ойлголтыг шинэ судалгаа эргэлзээнд оруулжээ.

Сэтгэл судлаачдын хийсэн шинэ судалгаагаар нохой, мууртайгаа харилцах нь эзнийхээ сэтгэл санааг сайжруулдаг ч стрессийг бууруулахад төдийлөн нөлөөлдөггүй болохыг тогтоосон байна.

Үр дүнгээс харахад тэжээвэр амьтадтай харилцах үед мэдрэгддэг эерэг сэтгэл хөдлөлийн шалтгаан нь стрессийг сааруулах механизм биш байна

Судалгааны үр дүнг Frontiers in Psychology сэтгүүлд нийтэлсэн бөгөөд тэжээвэр амьтантайгаа өнгөрүүлсэн мөчүүд хүмүүсийг илүү аз жаргалтай мэдрэмж төрүүлэх боломжтой ч тухайн үед мэдэрч буй стрессийн түвшинг бууруулдаггүй гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хүмүүс гэрийн тэжээвэр амьтантайгаа цагийг таатай өнгөрүүлж байсан ч тэднийг бухимдуулсан эсвэл түгшээсэн асуудлын нөлөө хэвээр үлддэг байна.

Түүнчлэн зарим тохиолдолд мууртайгаа илүү их харилцсан эзэд стрессийн үедээ сөрөг мэдрэмжээ бүр илүү хүчтэй мэдэрдэг байж болзошгүйг судлаачид онцолжээ.

Судалгааны ахлагч, сэтгэл судлаач Майке Янссенс “Бидний үр дүнгээс харахад тэжээвэр амьтадтай харилцах үед мэдрэгддэг эерэг сэтгэл хөдлөлийн шалтгаан нь стрессийг сааруулах механизм биш байна” гэжээ.

Судалгааг хэрхэн хийв?

Судалгаанд нохой, муур тэжээдэг 188 хүн оролцсон байна. Тэд таван өдрийн турш гар утасны аппликейшнаар дамжуулан өдөрт 10 хүртэл удаа өөрсдийн сэтгэл санаа, стрессийн түвшин болон амьтантайгаа хэрхэн харилцсан талаарх мэдээллээ бүртгэжээ.

Нийт дүнгээрээ тэжээвэр амьтантайгаа харилцах нь эерэг сэтгэл хөдлөлтэй холбоотой байсан ч стресс ихтэй мөчүүдэд илүү их харилцлаа гээд стресс илүү буурсангүй.

Янссенсийн хэлснээр “Тэжээвэр амьтад хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг нь үнэн. Гэхдээ энэ нь стресс үүссэн яг тэр мөчид хүмүүсийг стрессээ даван туулахад нь тусалдагтай холбоотой биш бололтой.” гэжээ. 

Стресстэй байсан хүмүүс мууртайгаа илүү их харилцах тусам сөрөг мэдрэмжээ илүү хүчтэй мэдэрч байжээ.

Нохой, муурын ялгаа бага ч нэг онцлог ажиглагджээ. Судалгаагаар нохой болон муурны хувьд ерөнхий дүр зураг ижил байжээ. Судлаачид үүнийг хүмүүс өөрсдийн зан чанарт тохирсон амьтан сонгон тэжээдэгтэй холбоотой байж магадгүй гэж үзжээ.

Судалгааны хамтран зохиогч Санне Петерс “Нохой тэжээгчид өөрсдийгөө "нохойд дуртай хүмүүс", харин муур тэжээгчид "мууранд дуртай хүмүүс" гэж тодорхойлох хандлагатай байдаг. Эзэн болон амьтны ийм нийцэл нь нохой, муурын үр дүн яагаад төстэй гарсныг тайлбарлаж болох юм” гэжээ.

Гэвч мууртай холбоотой нэгэн сонирхолтой үр дүн гарчээ. Стресстэй байсан хүмүүс мууртайгаа илүү их харилцах тусам сөрөг мэдрэмжээ илүү хүчтэй мэдэрч байжээ. Энэ нь мууртай тоглох нь тайвшруулж, стресс тайлдаг гэсэн түгээмэл ойлголттой зөрчилдөж байгаа юм.

Петерсийн тайлбарласнаар “Мууртай харилцах харилцаа нь ихэвчлэн илүү тайван, идэвх багатай байдаг. Иймээс стрессийн үед ийм харилцаа нь хүний сэтгэл хөдлөлийг илүү өдөөж болох юм. Гэхдээ энэ тайлбарыг болгоомжтой авч үзэх хэрэгтэй.”

Зөвхөн хамт байх нь ч хангалттай байж магадгүй

Судлаачид нийтдээ бараг 8000 бодит цагийн мэдээллийг шинжилжээ. Мөн тэжээвэр амьтантай идэвхтэй харилцах нь зүгээр л дэргэд нь байхтай харьцуулахад илүү их ашигтай эсэхийг судалсан байна. Үр дүнд нь амьтантайгаа илүү идэвхтэй харилцах нь зүгээр л хамт байхаас илүү нэмэлт сэтгэлзүйн ашиг авчирдаггүй болохыг тогтоожээ.

Судлаачдын үзэж буйгаар гэрийн тэжээвэр амьтдын эерэг нөлөө нь стресс бууруулдагтай бус, харин хүмүүст нөхөрлөл, дотно холбоо мэдрүүлж, ганцаардлыг багасгадагтай холбоотой байж болох юм.

Ирээдүйн судалгаанууд тэжээвэр амьтад хүний сэтгэл хөдлөлд яг ямар замаар нөлөөлдгийг илүү нарийвчлан тодорхойлох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: www.independent.co.uk

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан