gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2026-02-04
2
Twitter logo

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.

Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа.

Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бодлогын удирдамж, мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2025 оны долдугаар сард COP17 хурлын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллах болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.

Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцууллаа.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап Ван Хиердэн, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нью-Йорк дахь албаны захирал Ражеб Булхаруф болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан