Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсад явагдаж буй ‘’Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ ажиллагааны өмнөх бататгах сургалт, шалгалтад хамрагджээ. Цэргийн хүчний командлагчийн тушаалын дагуу ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч томилгоот үүргээ гүйцэтгэж эхэллээ.
Ажиллагааны өмнөх бататгах сургалтаар ажиллагааны мандат, цэргийн хүчний бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны цагийн байдал, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хангах, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах болон ажиллагааны үеийн харилцан ажиллагаа зэрэг үндсэн чухал чиглэлээр нэгдсэн ойлголт, мэдээлэл авчээ.
Мөн бусад улсын цэргийн багуудтай харилцан ажиллах, ажлын уялдаа холбоог нарийн тодотгон баазын аюулгүй байдлыг хангах төлөвлөлтийг хийж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангаад буй.
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам