gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.04
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.04
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трамп: Ираны дайнд туслаагүй тул Фолклэндийн арлуудын маргаанд Их Британийг дэмжихгүй

Г.Саруулсанаа
Дэлхийд
4 цаг 21 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Дэлхийд
4 цаг 21 минутын өмнө
Трамп: Ираны дайнд туслаагүй тул Фолклэндийн арлуудын маргаанд Их Британийг дэмжихгүй Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Сүүлийн үед Их Британи болон Аргентин улсын хооронд Фолклэнд арлуудын газар нутгийн маргаан эргэн сэргэсэн. Үүнээс үүдэн тэдний дунд улс төр, дипломат харилцааны маргаан өрнөж байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудалд Их Британийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.

Их Британи Иран улстай хийж буй дайнд АНУ-д тусламж үзүүлж, дэмжээгүйгээс үүдэн ийм шийдэлд хүрчээ.

Трамп Их Британи улсад хандан "Ираны дайнд АНУ-д тусламж хэрэггүй ч Их Британи улс оролцсонгүй. Их Британи улс газрын тосныхоо ихэнх хувийг Ормузын хоолойгоор авдгийг мартаж болохгүй. 

Мөн НАТО-гийн зарим улс орнууд газрын тосныхоо ихэнх хувийг Ормузын хоолойгоор авдаг ч дайнд АНУ-д тусалсангүй" гэв.

ФОЛКЛЭНД АРЛЫН МАРГААН ХЭРХЭН ЭХЛЭВ?

Фолклэнд арлуудын дайн нь Их Британи, Аргентин улсуудын хооронд 1982 онд 74 хоногийн турш үргэлжилсэн. Фолклэндийн арлууд, түүний хамаарах газар нутгийг хяналтдаа авахын төлөө хоёр улс уг дайныг эхлүүлж байв.

Аргентин улс 19-р зуунаас хойш уг арлуудыг өөрийн эзэмшил гэж үзсэн. Харин Их Британи улс 1833 оноос хойш тус арлыг бүрэлдэхүүндээ байлгаж, тэнд суурьшсан иргэдийн эрхийг хамгаалж байв.

Дайны улмаас 649 Аргентин цэрэг, 255 Британи цэрэг, арлын 3 оршин суугч амь үрэгджээ.

Өнөөдөр Фолклэндийн арлууд нь Их Британийн эзэмшилд байгаа бөгөөд 2013 онд болсон бүх нийтийн санал асуулгаар арлын иргэдийн 99.8% нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжсэн байна.

ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭРХЭН ҮҮСЭВ? 

Уг арлуудын ойролцоох далайгаас газрын тосны томоохон нөөц илэрсэн бөгөөд Британийн компаниуд тэнд өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.

Үүнийг Аргентин улсын ерөнхийлөгч эрс эсэргүүцэж, тус компаниудад эдийн засгийн хориг тавихаа зарлаад байна. Аргентины ерөнхийлөгч арлуудыг эргүүлэн авах нь тэдний хууль ёсны эрх бөгөөд тус улсын ирээдүй гэж мэдэгдэв.

Тэрээр "Бид дайн хийхгүй, харин дипломат болон хуулийн аргаар, урт хугацааны тэмцлээр арлуудаа эргүүлж авна" гэдгээ хэлсэн. Аргентин одоо эдийн засгаа сайжруулж, арлын оршин суугчдыг өөртөө татах замаар асуудлыг шийдэхийг зорьж байна.

2013 онд болсон санал асуулгаар арлын иргэдийн 99.8% нь Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг сонгосон тул иргэдийн өөрсдөө шийдэх эрхийг хүндэтгэх ёстой гэж Аргентин улс үзээд байна. Мөн арлын бүрэн эрхт байдлыг хамгаална гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан