Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 92.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Илэрсэн зөрчлийн дийлэнх нь эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлтэй холбоотой байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын цахим системд илгээсэн нэхэмжилсэн дүнгээс чанарын болон төлбөрийн хяналтаар хасагдсан орлогыг бүрэн төвлөрүүлээгүй зөрчил нийтлэг илэрчээ.
Аудитын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг эрүүл мэндийн байгууллагууд ханган ажилласны үр дүнд санхүүгийн зарим үзүүлэлт сайжирсан байна. Тухайлбал, 2025 онд эрүүл мэндийн байгууллагуудын авлага өмнөх оноос 55 тэрбум төгрөгөөр, өр төлбөр 25.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөн зөрчилгүй дүгнэлт авсан байгууллагын тоо нэмэгдсэн байна.
Гэсэн хэдий ч аудитын шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангах, хэрэгжээгүй болон хугацаа хэтэрсэн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам Үндэсний аудитын газартай хамтран наймдугаар сарын 19-нд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт аудитаар нийтлэг илэрч буй алдаа, зөрчил, тэдгээрийг арилгах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Уулзалтад нийт 416 албан хаагч танхимаар болон цахимаар оролцжээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам