Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 20-нд Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.
Одоогоор авто замын барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус авто зам ашиглалтад орсноор Төв аймгийн сум, суурин газрын харилцан уялдаа холбоо сайжирч, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн орон нутгийн худалдаа, үйлчилгээний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох боломжтой бүтээн байгуулалт болж байна.

Газар тариалан, мал аж ахуйн бүс нутгуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх тээвэр, логистикийн зардлыг бууруулж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих стратегийн боломж бүрдэнэ.
Зам барилгын ажлын үндсэн түүхий эд, материал тээвэрлэлттэй холбоотойгоор шатахууны хангамжийн тасалдал үүсэх эрсдэл байгаа нь ажлын явцад хүндрэл учруулж болзошгүйг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл дурджээ.
Шатахууны үнийн өсөлт нь төслийн өртөг, тээврийн зардалд шууд нөлөөлж, бүтээн байгуулалтын хэвийн үргэлжлэлд тодорхой хэмжээний дарамт үүсгэж байгаа аж.