Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо өндөрлөлөө.
COP17 хурлын үеэр дэлхий нийтээр газрын доройтлыг бууруулж, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.доллар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа. Үүнээс Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр байгууллаа. Тухайлбал,
- Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро
- Дэлхийн банктай 100 сая ам.доллар
- Уул уурхайн компаниуд 5000 га газарт заг мод тарих, газрын нөхөн сэргээлт зэрэгт 130 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийх зэрэг гэрээ хэлэлцээр байгууллаа гэж БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдэгдэв.
Хэлэлцээний болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжилтийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох улс төрийн чиглэл, шинжлэх ухаан, санхүүжилт, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүд, түншлэл, мөн дэлхийн газрын нөөцийг удирдан ашиглаж буй хүмүүсийн оролцоог бэхжүүлэх асуудлыг нэгтгэлээ.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 197 Талын хоёр жил тутмын уулзалтаар дэлхийн хуурай газрын гадаргын 54 хувийг эзэлдэг, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бөгөөд 500 сая орчим малчдын хариуцан ашиглаж буй дэлхийн бэлчээр нутгийг газрын асуудлаарх дэлхийн хэлэлцэх асуудлын төвд авч үзлээ.
“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Хэлэлцээний зэрэгцээ COP17 нь газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн цуврал санаачилга, санхүүгийн амлалтуудыг танилцууллаа.
Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсыг хамарсан, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнд: шинэ санхүүжилтээр тодорхойлогдсон 644.5 сая ам.доллар багтаж байгаа бөгөөд үүнээс 216.4 сая ам.долларын санхүүжилт хэдийнэ баталгаажиж, хэрэгжилтийн шат руу шилжиж байна.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, “Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна.
Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ: улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгч Б.Батцэцэг, "НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч орон бөгөөд Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд тулгуурласан уур амьсгалд явуулах, бодит үр дүнд хүрэхийн тулд Талуудын байр суурийг харилцан ойртуулахыг зорин ажиллалаа.
Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон бэлчээр нутгийн олон улсын жилийн хүрээнд Монгол Улс бэлчээр нутаг нь хүнс, байгаль орчин, эдийн засаг, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргааг холбосон стратегийн чухал экосистем болохыг дэлхий нийтэд харууллаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс “амлалтаас хэрэгжилт рүү, хэлэлцүүлгээс бодит ажил руу” гэсэн зарчмыг баримталсан юм.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга эрхэмсэг ноён Ц.Сандаг-Очир,
"Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) амжилттай зохион байгуулж, дэлхийн улс орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодит шийдлүүдийг ахиулахад нэгтгэлээ. COP17-ын Монгол Улсын хувьд хамгийн чухал үр дүнгийн нэг нь Талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмээс COP17-ын бодлогын гол өв болох “Тал нутгийн төлөвлөгөө”-г дэмжих дэмжлэгийг авч чадсан явдал байлаа.
“Тал нутгийн төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Засгийн газар олон улсын гурван санаачилгыг албан ёсоор эхлүүлсэн. Үүнд Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус–Газрын уялдаа холбооны санаачилга, Тогтвортой дэд бүтцийн төлөө байгальд түшиглэсэн шийдлийн санаачилга багтана. Эдгээр санаачилга нь тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах шинэ боломжуудыг бий болголоо.
Хэдийгээр COP17 өнөөдөр өндөрлөж байгаа ч бидний ажил үүгээр дуусахгүй. Бидний дараагийн тэргүүлэх зорилт бол хурлаар баталсан шийдвэрүүд, байгуулсан түншлэлүүд болон баталгаажсан хөрөнгө оруулалтын амлалтуудыг бодит үйл ажиллагаанд шилжүүлж, Монголын тал нутгаас эхлүүлсэн санаачилгууд бодитой, хэмжигдэхүйц үр дүн авчрахыг хангах явдал юм гэв.
Амлалтаас хэрэгжилт рүү
Энэхүү бага хурал дэлхийн нөхцөл байдал ноцтой байгаа энэ үед болж өнгөрлөө. Дэлхийн нийт хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд орсон бөгөөд улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га газрыг нөхөн сэргээх үүрэг амлалт авсан. Өнөөдөр 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөгөөтэй болсон нь 2013 онд ердөө гуравхан улс байсантай харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч санхүүжилт болон хэрэгжилт нь энэхүү сорилтын цар хүрээ, хурдаас хоцорсоор байна. Энэ нөхцөл байдлын хүрээнд Талууд санхүүгийн нөөцийг илүү ихээр дайчлах, чадавхыг бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалж, ялангуяа Африкийн орнуудад, мөн бусад өртсөн хөгжиж буй орнуудыг орхигдуулахгүйгээр гангийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх замаар үр дүнтэй удирдах чадавхыг бэхжүүлэхийг онцоллоо.