Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2026.06.30/ хуралдав.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
- “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ -ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
Энэ нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцжээ. Тайлант онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч, 95.9 хувийн биелэлттэй байсан. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73 хувийн санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96 хувийн санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. 110 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээв.