Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвийг нээв.
Хангайн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, үйлдвэрлэгчдэд шууд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээлээ.
Нээлтийн үеэр Архангай аймагт түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжтэй “Хөдөө ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран ажиллах гуравласан гэрээ байгуулав.
Дулааны улиралд буюу 6-8 дугаар сард арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг. Иймд жилд хэдэн арван сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болдог. Иймд зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хойд бүсэд Хөвсгөл, хангайн бүсэд Архангай аймгийн төвд түүхий эд бэлтгэлийн төвүүдийг байгуулжээ.
Архангай аймгийн түүхий эд бэлтгэлийн төвд хонины нэхий, үхрийн арьс ширийг анхан шатанд боловсруулаад үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэж ХХААХҮЯ мэдээлэв.