Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн ээлжит тоглолт Португал болон анх удаа оролцож буй Узбекистан улсуудын хооронд боллоо.
Тоглолт 5:0 гэсэн онооны харьцаагаар Португал улсын ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолтод Криштиан Роналду хоёр гоол оруулсан.
Ингэснээр тэрбээр зургаан өөр ДАШТ-д гоол оруулсан анхны хөл бөмбөгчин болж байна.
Энэ ДАШТ эхлээд Месси, Мбаппе, Хааланд тэргүүтэй супер тоглогчид ээлж дараалан гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын рекордыг шинэчиллээ.
Хөл бөмбөг сонирхогч олон Роналдуг гоол оруулах мөчийг л хүлээж байсан гэхэд буруудахгүй. Харин өнгөрсөн шөнийн тоглолтод хийсэн түүний хоёр гоол түүхэн гоол боллоо.
Өдгөө 41 настай тэрбээр зургаан өөр ДАШТ-д гоол оруулсан анхны тамирчин болоод зогсохгүй Камеруны домогт довтлогч Рожер Миллагаас хойш ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад настай хоёр дахь тоглогч болж байна.
Түүхэн тоглолтыг дэргэдээс нь гэрчилсэн гэрэл зурагчин Ч.Ганбатын буулгасан гэрэл зургуудаас хүргэж байна.