Шадар сайд Т.Доржхандын ахалсан Эрчим хүчний реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тариф гурав дахин буурч, салбарын шинэ жишиг тогтлоо.
Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг 42 өдөр ажилласны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний таван төслийг анх удаа нээлттэй аукционоор шалгаруулжээ. Нэг киловатт цагийн тарифыг 4.85-7.8 цент болгон бууруулав.
Юу өөрчлөгдөв?
• Өмнө нь ямар ч өрсөлдөөнгүй шууд гэрээгээр 8.8–17.3 цент/кВт.ц байсан тариф аукционы үр дүнд эрс буурч, иргэдийн үүрэх ачаа хөнгөрнө.
• Монголын түүхэд анх удаа сэргээгдэх эрчим хүчний салбарт нээлттэй, цахим, ил тод аукцион зохион байгуулж, 115 компаниас 5 нь шалгарлаа.
• Гурван намын хамтын ажиллагааны үр дүнд намын ашиг сонирхлоос илүүтэй үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр гарч чадлаа.
• Сэргээгдэх эрчим хүчний тариф нүүрстэй харьцуулахад өрсөлдөхүйц түвшинд хүрч, Монголын эрчим хүчний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох шинэ хандлага тогтоолоо.
Говьсүмбэр, Дундговь, Булган, Хэнтий, Өвөрхангай — таван аймагт нийт 220 МВт-ын нарны станц, батарей хуримтлуурын системийг 2026.12.01-нээс өмнө ашиглалтад оруулахаар зорьж байна гэж ХҮН нам мэдээлэв.