Өнөөдөр Монгол Улсын Шадар Сайд Н.Номтойбаяр Хүй долоон худагт ажиллаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын ажлын тайланг хэлэлцэн, ирэх жил ашиглалтад оруулах шинэ цогцолборын шавыг 9-р сард тавихаар төлөвлөжээ.
Цогцолборт хүндэтгэлийн хүрээ, бөх, сур, хурдан морьд, шагай харваан зориулалтын байгууламж, аялал жуулчлалын бүс, инженерийн дэд бүтэц, авто зам, зогсоол болон үйлчилгээний талбайн төлөвлөлт зэргийг иж бүрнээр нь зураг төсөлд тусгасан байна.

Ирэх жилийн баяр наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчилж, допингийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, дэвшилтэт технологийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэг ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо хийхээр ажиллаж байна.