gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монос Хүнс” ХК олон улсын стандарт хангасан шинэ агуулахын нээлтээ хийлээ

Э.Энхмаа
Бизнес
2026-07-30
Twitter logo

Эрүүл мэндийг дэмжигч “Монос Хүнс” хувьцаат компани  2730 ам.метр талбай бүхий “MFC East Log” орчин үеийн стандартын шаардлага хангасан агуулахаа бүрэн ашиглалтад оруулж, өнөөдөр /2026.07.29/ нээлтээ хийлээ.

Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэр Улиастайд байрлах энэхүү агуулахыг зүүн бүсийн хэрэглэгчдэдээ ойртуулж, замын түгжрэлээс үүдэн алдах цаг хугацаа, шатахууны хэрэглээ зэрэг зардлыг хэмнэхэд чухал ач холбогдолтой хэмээн онцолж байна.

Шинэ агуулахыг нээж, тууз хайчлах ёслолд Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон менежментийн баг, “Монос групп”-ийн захирлууд, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Өрнөх хийморь” ХХК-ийн удирдлагууд, зураг төслийн гүйцэтгэгч “Пи Си Ди Пи” ХХК-ийн төлөөлөл болон харилцагчид оролцлоо.

Нээлтийн ёслолд “Монос Хүнс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд, Монос группийн хэмжээнд 4-5 агуулах бий. Харин Монос хүнс компани маань өөрийн агуулахгүй, түрээсээр ашиглаж ирсэн бол өөрийн агуулахтай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг харахад сайхан байна. Маш их хүч хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн А.Отгондарь захиралтай “Монос хүнс” ХК-ийн хамт олондоо халуун баяр хүргээд, ажилд нь амжилт хүсэв.

Бүтээгдэхүүний түүхий эдийн онцлогоос хамаарч хөргүүртэй, хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай, хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн барьсан “MFC East Log” агуулахыг зураг төслийн дагуу “Өрнөх хийморь” ХХК чанарын өндөр түвшинд барьж, төлөвлөсөн хугацаандаа захиалагчид хүлээлгэн өгчээ. Энэхүү агуулахыг 2026 оны 7-р сарын 6-ны өдөр Улсын комисс хүлээн авсан бөгөөд маргаашаас эхлэн агуулах бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж нээгдэж байна.

Эрчим хүчний хэрэглээгээ ирээдүйд сэргээгдэх эрчим хүчээр шийдэх зорилгоор дээвэртээ томоохон хөрөнгө оруулалт хийж, нарны панел суурилуулах зорилгоор даацын тооцоолол хийж, одоогоор эрчим хүчний тодорхой хувийг хангах хэмжээний панелуудыг суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж, дээврийг нарны панелаар дүүргэн сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан агуулах болгохоор төлөвлөсөн байна.

“Монос Хүнс” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь, Манай компани 18 мянган хувьцаа эзэмшигчидтэй. Эрүүл мэндийн шингэн хүнс, хуурай хүнсний хоёр үйлдвэртээ нийт 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2026 онд бид 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр хэрэглэгчдэдээ хүргэхээр зорин ажиллаж байна.

Бид энэ төслөө “MFC East Log” гэж нэрлэсэн. Монос хүнс компани 2024 онд MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төсөл буюу MFC-1.0 үйлдвэрээсээ 2.5 дахин их хүчин чадалтай, бүтээмж өндөртэй үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн бүтээмж 2.5 дахин нэмэгдэхийн хэрээр  агуулахын хэрэгцээ 2.5- 3 дахин нэмэгдсэн тул энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн.

Манай үйлдвэр Улаанбаатар хотын баруун бүсэд бий. Компанийн түгээлтийн 47 хувь нь Улаанбаатар хотын зүүн бүсэд явагддаг. Тиймээс замын түгжрэлд зарцуулах хугацаа, шатахуун зарцуулалт зэргийг дагаж компанид үүсэж буй алдагдсан боломжуудыг тооцоолж үзээд, шинэ агуулахаа хотын зүүн бүсэд байгуулах нь урт хугацаанд бүтээмжийг нэмэгдүүлж, олон сул талыг давуу тал болгох боломжтой юм байна гэж үзсэн.

Алсдаа компанийн санхүүгийн болон хүний нөөцийн менежмент, харилцагчийн сэтгэл ханамжид сайнаар нөлөөлөх чухал ач холбогдол бүхий төслийг хамт олноороо амжилттай хэрэгжүүлж чадсандаа маш их баяртай байна.

“Монос хүнс” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Баянжаргал, Хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан, газар хөдлөлтөд тэсвэртэй, хяналт, автоматжуулалтын системийг иж бүрэн нэвтрүүлсэн орчин үеийн стандарт шаардлага хангасан агуулахыг нээж байна. Баянзүрх дүүргийн X хороо нь дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй учир бид бүхэн цахилгаан эрчим хүчнээс бусад шийдлийг дотроо шийдсэн. Монгол Улс эрчим хүчний хангамжийн дутагдалтай байгаа учир агуулахын зураг төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөлт хийсэн. Одоогийн байдлаар эрчим хүчний хэрэглээнийхээ 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх юм.

Агуулахын барилга цутгамал бетон суурьтай, багана дам нь нуруу төмөр караказтай, GMP шаардлагын дагуу хүнсний агуулахад зориулсан EPOXY резин шалтай. Манай агуулах нь 2960 ширхэг подон бүтээгдэхүүн агуулах хүчин чадалтай гэж танилцуулав.    

Монос хүнс ХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд 260 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн ач холбогдол:

Шинэ агуулах нь Монос Хүнс ХК-ийн ложистикийн сүлжээг бэхжүүлж, дараах давуу талуудыг бий болгож байна. Үүнд:

  • Зүүн бүс дэх хадгалалт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний хүрэлцээг сайжруулна.
  • Улаанбаатар хотын төв замын ачааллыг бууруулж, тээвэрлэлтийн зай, шатахууны хэрэглээг багасгаснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шууд нөлөө үзүүлнэ.
  • Нарны панель суурилуулснаар цахилгааны зарим хэрэгцээгээ (10 кВт хүртэл) нарны эрчим хүчээр хангана.
  • Дулааны алдагдлаас сэргийлсэн ухаалаг зохион байгуулалтаар эрчим хүчийг хэмнэнэ.

Энэхүү бүтээн байгуулалт нь “Монос хүнс” ХК-ийн эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү ойртуулах, тогтвортой байдлаар хүргэх урт хугацааны төлөвлөлтийн нэг хэсэг болох юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан