ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Япон, Оросын эзэмшлийн маргаантай Курилийн арлуудад айлчлав. Энэ нь Японы эрх баригчдын дургүйцлийг ихээр хүргэжээ.
Путиний хувьд тус аралд дээр очсон ОХУ-ын анхны ерөнхийлөгч болж байна.
Оросын хэвлэлээс ерөнхийлөгч Путиныг Итуруп арал дээр зочилсон талаар мэдээлжээ. Итуруп нь Курилийн арлуудын нэг бөгөөд ОХУ, Япон улсуудын эзэмшлийн маргаантай арал юм.
Японы Гадаад харилцааны сайд Тошимицү Мотэги “Эдгээр арал түүх, олон улсын эрх зүйн үүднээс Япон улсын нутаг дэвсгэрт харьяалагдана. Иймд Японы Засгийн Газар энэхүү үйлдлийг эсэргүүцэж байна” гэв.
Хоёр улсын уг маргаан олон жилийн турш үргэлжилсэн. Мөн Москва, Токио хотууд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энхийн хэлэлцээр хийхгүй байгаа гол шалтгааны нэг юм.
Курилийн арлууд нь Японы Хоккайдо, Оросын Камчаткийн хойгт байрладаг. Арлуудын дөрөв нь Японы эзэмшлийнх бөгөөд хойд газар нутагт нь тооцогддог.
Эдгээр арлууд ОХУ-ын хувьд стратегийн бүс нутгаас гадна агаарын цэргийн бааз аж. Өнгөрсөн сард БНХАУ, ОХУ-ууд усан цэргийн хөлгөө эдгээр арлуудын хоолойгоор дамжин өнгөрөөсөн байна.

Эх сурвалж: BBC