Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг “Inspiring Asia” бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт өндөрлөж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор есөн бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөхөөр болжээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.
Энэ жилийн наадам хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах гол зорилготой байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, цахим орчны бизнесийн төлөөллүүд оролцжээ.
Тус наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.
Шилдэг төсөл ангилалд:
- Ялагч: “Ой өвийн өргөө” байгууллагын төсөл шилдгээр шалгарч, 40 сая төгрөгийн шагнал хүртэв.
- Тусгай байр: Илгээгчийн багш НҮТББ-ын хэрэгжүүлдэг “Teach for Mongolia” фелловшип хөтөлбөр болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айллагч аргачлал” төслүүд шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн шагнал хүртэж, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.
Шилдэг бичил кино ангилалд:
- Ялагч: Кристина Ноблийн Хүүхдийн Сан, найруулагч Б.Түвшинзаяагийн бүтээл “Dandelion: It Takes a Village to Raise a Child” бичил кино тодорч, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Тусгай байр:
- Монгол Экологи Төв, найруулагч О.Тэмүүжин – “An Ordinary Story of Batmunkh” бичил кино

- Teach For Mongolia, найруулагч Г.Ганцэцэг – “The Choice to Serve” бичил кино

- Гэр өргөө ТББ, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин – “Looking for Us” бичил кино

- Ойн өргөө, найруулагч Б.Цэрэнбат – “Flight Home” бичил кино

- Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл – “Өнөр бүл” бичил кино тус бүр 3 сая төгрөгийн шагнал, олон улсад өрсөлдөх эрхээ авчээ.
Тусгай шагналын эзэд:
- Уралдааныг Монгол Улсад зохион байгуулагч, бүс нутгийн хамтрагч Лоринэт сангийн нэрэмжит “Залуучуудын хэрэгжүүлж буй шилдэг санаачилга” тусгай шагналын эзнээр Нэгдэлч зуслан НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл шалгарч, 10 сая төгрөгийн шагналыг хүртжээ.
- Кино наадмын дэмжигч Голомт сангийн нэрэмжит “Шилдэг төсөл” шагналыг “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл хүртэж, 5 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.
Кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг энд дарж үзэх боломжтой.