Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д томилолтоор ажиллаж байна. Тэрээр нүүр номд "БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Нөөцийн яамтай сүүлийн нэг жил олон удаа уулзав. Тус яам шатахуун, боловсруулах үйлдвэрүүдээ хариуцдаг газар юм. Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна" гэж бичжээ.
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны дайралтад өртөж, тус улсад шатахууны нийлүүлэлт доголдсон. Үүний улмаас улс даяар шатахууны хомстолтой нүүр тулав.
Бид өдөрт бүх төрлийн шатахууныг нийлүүлбэл дунджаар 3,000–4,000 орчим тонн шатахуун хэрэглэдэг. АИ-92 автобензиний хоногийн хэрэгцээ 2,000 тонн орчим байдаг. Улсын хэмжээний бүх төрлийн шатахууны сарын ердийн хэрэглээ 65–70 мянган тонн байна. Жилийн нийт хэрэглээ Ойролцоогоор 1.1 саяас 1.6 сая тонн хооронд хэлбэлздэг.