gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нисгэгчдийн хийсэн үйлдэл онгоцонд байсан зорчигчдын амийг аварсан гэж үзжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-25
Twitter logo

Гуравдугаар сарын 22-нд Нью-Йорк хотын LaGuardia нисэх буудалд газардсаны дараахан галын машиныг мөргөсөн Air Canada Express 8646 дугаарын нислэгийн хоёр нисгэгч ослын дараа амиа алдсан билээ. Нисгэгчдийн хийсэн үйлдэл онгоцонд байсан хүмүүсийн амийг аварсан гэж олон зорчигч үзэж байна.

Канадын хэвлэлүүдийн мэдээлснээр нисгэгчдийн нэг нь Антуан Форест гэж тогтоогдсон байна. Нэрээ нууцлахыг хүссэн гэр бүлийн нэг гишүүн түүний нас барсныг NBC News-д мөн баталжээ. Харин Маккензи Гантерийг Торонто хотын Сенека Политехникийн сургууль уг нислэгийн туслах нисгэгч байсан гэж тодорхойлсон байна.

Албаныхан ослоор амиа алдсан нисгэгчдийн нэрийг албан ёсоор хараахан зарлаагүй байна. Тухайн нислэгт 72 зорчигч, 4 багийн гишүүн (үүний дотор амиа алдсан хоёр нисгэгч) ажиллаж байсан байна. 40 гаруй хүн гэмтэж, ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэн бөгөөд зарим нь хүнд гэмтэл авсан байна.

Олон зорчигчид нисгэгчдийг аль болох амь аврахын тулд бүхнээ хийсэн гэж үнэлжээ.

Нэгэн зорчигч NBC News-д хэлэхдээ "Тэд биднийг аварч чадсанд би маш их талархаж байна. Гэхдээ тэд өөрсдөө гэр бүлдээ эргэж очиж чадаагүйд үнэхээр харамсаж байна. Нисгэгч хурдан шийдвэр гаргаагүй бол би энд байхгүй байх байсан" гэжээ. Мөн өөр нэг зорчигч Жозеф “Харамсалтайгаар амиа алдсан эдгээр хоёр нисгэгч онгоцыг зогсоож, хамгийн сүүлийн мөчид хурдыг нь багасгахын тулд чадах бүхнээ хийсэн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэд тэр өдөр жинхэнэ баатрууд байсан бөгөөд бүх гавьяаг хүртэх ёстой” гэжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт үргэлжилж байна.

Амиа алдсан нисгэгчдийн тухай товчхон:

Антуан Форест 

Канадын хэвлэлүүд түүнийг осолд өртсөн нисгэгчдийн нэг гэж мэдээлсэн. Тэрбээр Квебек мужийн Coteau-du-Lac хотод төрж, амьдарч байсан. Тус хотын албан ёсны хуудсанд гуравдугаар сарын 23-нд нийтэлсэн мэдэгдэлд хотын удирдлагууд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлжээ.

LinkedIn профайлаас үзэхэд тэр 2022 оны 12-р сараас хойш Jazz Aviation (Air Canada Express)-д онгоцны туслах нисгэгчээр ажиллаж байсан. Үүнээс өмнө Exact Air, Air Saguenay зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд Canadian Helicopters Unlimited компанид инженерийн туслахаар ажиллаж байжээ.

Маккензи Гантер

Тэрбээр Торонто хотын Seneca Polytechnic-ийг төгссөн бөгөөд тус сургууль гуравдугаар сарын 22-нд болсон ослоор амиа алдсаныг мэдэгдсэн байна.

“Гантер 2023 онд Aviation Technology (FPR) хөтөлбөрийг амжилттай төгссөн. Jazz Aviation Pathways хөтөлбөрөөр дамжин төгсөөд шууд ажилд орж, мэргэжлийн нисгэгчийн карьераа эхлүүлсэн. Тэр Монреалаас Нью-Йорк чиглэлийн Air Canada Express нислэгт туслах нисгэгчээр ажиллаж байсан” гэж сургуулийн мэдэгдэлд дурджээ.

“Seneca сургууль ноён Гантерийн гэр бүл, найз нөхөд, хамт олон, багш нарт гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг бид маш их үгүйлэх болно,” хэмээн нэмжээ. Тус сургууль гуравдугаар сарын 24-нд кампусууд дээрээ төрийн далбааг хагас бөхийлгөн буулгах болсноо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Today

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан