Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотойгоор Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын ажил төрийн албан хаагч, төрийн нарийн бичгийн дарга нартай хэвийн үргэлжилж байна. Ажилдаа хурдан шуурхай орох хэрэгтэй байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд, мэдээж тухайн салбартаа ажлыг урагшлуулсан байдлыг нь харгалзан үзнэ. Тухайн салбарын нөхцөл байдал, гүйцэтгэл, сайд нь ямар үр дүн гаргасан гэдгийг харж байна.
Олон улсын асуудлууд бас байна. Түлшний асуудалтай холбоотойгоор ОХУ-д очих, гэрээ хэлцэл зурах зэрэг олон ажил байгаа учир зарим сайдыг улираан ажиллуулах шаардлага байна. Зөвхөн биднээс хамаарах ажил биш.
Салбаруудын сайд нарын гүйцэтгэл болон олон улстай тогтоосон байсан харилцааг нь харна. Өнөө маргаашдаа Засгийн газрын бүтцийг шийднэ. Одоогийн байдлаар ХҮН Намд л урилга өгсөн" гэв.
Туулын хурдны замын асуудлаар тодруулахад тэрбээр "Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулна мөн Ёс зүйн хороогоор ярина. Миний хувьд хотын даргад албан байдлаар анхааруулсан" гэдэг мэдээлэл өглөө.