Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 2026 оны 5-р сарын 9-нөөс 11-р сарын 22-ны өдрүүдэд болох “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улс Үндэсний павильоноороо оролцох гэж байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцох Монголын уран бүтээлчдийг танилцуулах болон тэднийг дэмжин оролцож буй 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан “Хил хязгааргүй / Endless Horizon” сан босгох үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна.
Урлагийн ертөнцийн олимп хэмээн үнэлэгддэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй орчин үеийн урлагийн энэхүү үзэсгэлэн хоёр жил тутамд Венец хотноо зохиогддог уламжлалтай бөгөөд Монголын павильонд “Хил дамнасан холбоосууд: Сүлжилдээн” хэмээх сэдвийн дор уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулах юм.

Куратор Ц.Уранчимэг, хамтарсан куратор Томас Эллер нарын удирдлага дор зохион байгуулж буй тус павильонд уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д. Дорждэрэм нар оролцож, бүтээлээрээ дамжуулан оюун санааны олон янз байдал, хүн ба хүний бус оршихуйн харилцаа, мөн тив дамнасан материал, санаа бодлын урсгалыг хөндөн авч үзэхээс гадна XIII зууны үеийн Marco Polo, Pietro Veglione зэрэг Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн хүмүүсийг сануулж, эзэнт гүрний үеийн сүлжээ холбоосоос өнөөгийн геополитикийн хуваагдлын үе хүртэлх уялдаа холбоог харуулах зорилготой билээ.
Өөрөөр хэлбэл биенналиар дамжуулан, Монгол болон Евразийг хамарсан түүхэн харилцаа холбоог онцлон харуулж, олон зууны турш үргэлжилсэн дипломат харилцаа, худалдаа, соёлын солилцоо нь орчин үеийн уран бүтээлчдийн практикт хэрхэн нөлөөлж ирснийг толилуулах юм.
61 дэх удаагийн Венецийн биеннальд оролцохоор шалгарсан Монголын уран бүтээлчдийг дэмжих “Хил хязгааргүй” сан босгох үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ 4-р сарын 1-ний лхагва гарагт ХААН Банк цамхагийн 3-р давхар байрлах ХААН галерейд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Мөн та бүхэн энэхүү үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжихийг хүсвэл уран бүтээлч Ж.Анунаран (91091101), Э.Энхзаяа (80031833) нарт хандаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк