Испанийн өмнөд хэсэгт хийсэн малтлагын үеэр илэрсэн зааны хөлийн яс Европын дайнд тэднийг ашиглаж байсны нотолгоо байж болзошгүй талаар археологичид мэдээлжээ.
Энэ нь домогт Ганнибал жанжны удирдсан цэргүүд заан унаж дайн тулаанд оролцдог байсныг илтгэх анхны том нотлох баримт болж магадгүй байна.
Түүний Ромын эсрэг хийсэн дайнд заан ашигласан тухай дүрслэл, бичвэрүүд олон байдаг ч өнөөдрийг хүртэл бодит нотолгоо олдоогүй байв.
Олдворыг Испанийн Кордоба хотын ойролцоох Төмөр зэвсгийн үеийн сууринаас илрүүлжээ.
Европын археологийн дурсгалт газраас зааны соёоноос бусад хэсгийн яс олдох нь тун ховор байдаг аж.
Эртний үеийн хамгийн амжилттай жанждын нэгт тооцогддог Ганнибал нь одоогийн Тунисийн нутагт оршиж байсан Картаген хотоос цэргээ удирдан Европ руу довтолж, Газар дундын тэнгисийн ноёрхлын төлөө тэмцэж байв.
Тэрбээр МЭӨ 218 онд болсон Пунийн хоёрдугаар дайны үеэр 37 заантай Альпийн нурууг давсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг
Эх сурвалж: ВВС