gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэжлээс шалтгаалсан өвчин 102,5 хувиар өсчээ

Эрүүл мэнд
2008-05-20
0
Twitter logo

Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаарх сүүлийн хоёр жилийн судалгааг УМХГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, магадлагч эмч Г.Баяраа хийжээ. Байгаль, цагуур, гал усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөө, түүнчлэн хорхой шавьж, мал, амьтны халдлагад өртсөнөөс үүссэн осол ихээр гарах болж байгааг уг судалгааны материалд дурдсан байна.

Түүний судалгаанаас үзэхэд, Мэргэжлээс шалтгаалсан өвчинөөр 2007 онд улсын хэмжээнд 5312 хүн өвчилсөн ба энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 254 хүн шинээр хөдөлмөрийн чадвар алдаж, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж авах хүн 5,02 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нас, хүйс, нийгмийн байдал, ажилласан жил, салбараар авч үзвэл, Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсдаас 4132 хүн, Барилга, зам тээвэр, холбооноос 731 хүн, Хөнгөн ба хүнсний үйлдвэрт ажиллагсдаас 284 хүн хөдөлмөрийн чадвар алдсан байгаа нь нийт хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн 96,8 хувийг эзэлж байна. Үүнээс 11-15 жил ажилласан 31-50 насны эрэгтэй хүмүүс зонхилж хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болжээ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг өвчний ангиллаар нь авч үзвэл уушиг тоостох өвчнөөр 3379 хүн буюу 63,6 хувь, мэргэжлийн мэдрэлийн систөм ба мэдрэхүйн эрхтний өвчнөөр 908 хүн буюу 17 хувь, хурц хордлогоор 390 хүн буюу 7,3 хувь, цус ба цус бүтээх эрхтний өвчнөөр 178 хүн буюу 3,4%, яс булчингийн системийн ба холбоос эдийн өвчнөөр 178 хүн буюу 3,4 хувь тус тус өвчилсөн нь өмнөх оноос 102,5 хувиар өссөн тоо юм.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас өнгөрсөн онд 58 хүн нас барсан нь мэргэжлийн өвчин эдгэрэх нөхцөл тун тааруухан үзүүлэлт юм. Улсын мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн хэмжилт шинжилгээ, судалгааны дүнгээс үзэхэд, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэр, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн ажлын байранд тоосжилт, шуугиан, доргионы түвшин, бичил цаг уурын үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээний норм, дүрмийн шаардлагыг хангахгүй үзүүлэлтүүд гарч байгаа нь хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан ажиллагсадын бие махбод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ердийн болон ажил, мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэх нэг гол шалтгаан болсоор байна.

Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад уналт нуралтын улмаас 2006 онд 116 хүн, 2007 онд 68 хүн, тээврийн хэрэгслийн гэмтэл эвдрэлийн улмаас 2006 онд 38, 2007 онд 28 хүн, өргөх механизмын эвдрэл гэмтлээс 2006 онд 26, 2007 онд 15 хүн, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс 2006 онд 33, 2007 онд 22, технологийн процесс зөрчсөнөөс 2006 онд 52, 2007 онд 29, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 2006 онд 85, 2007 онд 70, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүй ажилласанаас 2006 онд 20, 2007 онд 26 хүн тус тус осолдсон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан