gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.12
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

М.Ариунзаяа
Нийгэм
5 цаг 1 минутын өмнө
Twitter logo

Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны ажлын хэсгийнхэн өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ (ББЦТС) ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

ББЦТС нь Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор “Увс цахилгаан түгээх сүлжээ”, “Ховд цахилгаан түгээх сүлжээ”, “Дөргөний усан цахилгаан станц”, “Ховд нар” НЦС-ыг нэгтгэн байгуулсан юм.

Тус компани Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 38 сумын төв, суурин газрын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангаж байна. Одоогоор 387 ажилтантай, 5629 км цахилгаан түгээх шугам, 1183 дэд станц хариуцан ажилладаг юм. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 41 ажил төлөвлөснөөс одоогоор 80.8 хувийг нь гүйцэтгээд байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Мөнхнаран мэдээллээ.

Түүнчлэн өвлийн их ачааллын үед дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахад анхаарч байгаа бөгөөд лхагва гараг бүрийн их ачааллын үеэр 35 кВ-ын бүх дэд станцад хяналт, хэмжилт хийж, трансформатор болон шугамын ачаалал, баланс тооцоонд хяналт тавьж байгаа аж.

Уулзалтын үеэр эрчим хүчний үнэ тариф, шөнийн хөнгөлөлт, ухаалаг тоолуур зэрэг асуудлыг мөн хэлэлцжээ.

Төв оффисын байртай болох, шуурхай ажиллагаанд ашиглах автомашин, кран шаардлагатай байна.

ББЦТС ТӨХК-д төв оффисын байртай болох, шуурхай ажиллагаанд ашиглах автомашин, кран шаардлагатай байгаа аж. Учир нь дөрвөн аймгийг хамарсан үйл ажиллагаатай хэдий ч машин механизмын хүртээмж хангалтгүй байгаа талаар компанийн удирдлагууд хэллээ.

Мөн 6 кВ-ын шугам сүлжээг 10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, дэд станц шинээр барих, өргөтгөх шаардлагатай байгааг онцолсон байна.

Үүнээс гадна Дөргөний УЦС-ын усан санд 2010 оноос хойш Хар-Ус нуураас зэгс тасран орж, хуримтлагдсаар байгаа аж. Тус компани жил бүр 150-200 тонн зэгсийг механик аргаар цэвэрлэдэг ч хуримтлал нэмэгдсээр байгаа талаар мэдээллээ.

Мөн Мянгад дэд станцаас Ховд аймгийн төвийг 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох 110/35/10 кВ-ын дэд станцын санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулжээ.

Уулзалтын дараа Эрчим хүчний сайд Б.Найдалаа ББЦТС, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баруун бүсийн салбар, “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, “Шинэчлэлийн 139” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл сонслоо.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан