gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.05
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд ₮8 саяар торгуулжээ

М.Лхагвадулам
Тэр өдөр
Өчигдөр
Twitter logo
М.Лхагвадулам
Twitter logo
Тэр өдөр
Өчигдөр
Хашаанаасаа Түрэгийн үеийн олдвор олж, зарахыг оролдсон этгээд ₮8 саяар торгуулжээ Архиваас ашиглав

Иргэн Р хашаанаасаа Түрэгийн үеийн олдворт тооцогдох дөрөө, амгай, зуузай, төмөр цагираг олж, цахим сүлжээнд “Түрэгийн үеийн олдвор зарна” гэх зар байршуулжээ. Түүнийг соёлын биет өвийг хууль бусаар завших гэм буруутайд тооцож, торгууль ногдуулсан байна.

Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейд үзүүлтэл “Манайх худалдан авах боломжгүй. Харин та өөрийн нэр дээр хандиваар өгч болно шүү” гэлээ.

Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ  “...Би өөрийн амьдарч буй хашаа болох Б… дүүргийн Зүүн наран … гудамжны … тоотод муу усны нүхийг дөрвөн метр шахуу ухах явцдаа дөрөө, амгай гэх мэт эд зүйлс олсон. Тухайн эд зүйлсийг зарвал хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхийн тулд Соёлын өвийн үндэсний төвийн археологийн мэргэжилтэн … гэдэг хүнд зургийг нь явуулсан. “Хэдэн оны, ямар учиртай зүйлс вэ” гэж асуухад “Түрэгийн үеийн гал тоногтой амгай, бөөрөнхий ултай дөрөө зэрэг байна” гэж хариулсан. Тэгэхээр нь “Эдгээрийг яаж зарах вэ” гэхэд “Чи музейгээс асуу” гэх зөвлөгөө өгсөн юм.

Би өөрийн ашигладаг …. гэх цахим хаягаасаа “Эртний эдлэл худалдаа, авна зарна” гэх бүлгэмд зар оруулахад нэг үл таних хаягаас “Найман сая төгрөгөөр худалдаж авъя” гэх санал тавьсан юм. Тэгэхээр нь арай бага үнээр зарах гээд байгаа юм шиг санагдаж, маргааш нь дахин зар оруултал 99…….. дугаараас залгаж уулзах санал тавьсан. Заасан хаягийн дагуу очиход цагдаа нар орж ирээд, баривчилсан” гэж мэдүүлжээ.

Мөн би зориулалтын дагуу хаана хүлээлгэж өгөхөө мэдэхгүй байсан гэх нэмэлт тайлбар өгчээ.

Иргэн Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийг завших” гэмт хэрэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдах” гэмт хэрэг тус, тус үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Шүүхээс уг иргэнийг  8,100,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Мөн дөрөө, хоёр зуузай, төмөр цагираг зэрэг эд зүйлсийг хадгалуулахаар Соёлын үндэсний төвд шилжүүлэх тогтоол гаргажээ.

Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйл. Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах

1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан