gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.18
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.18
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨВ 2027: Мөнгийг хаашаа зарцуулж, орлогоо хаанаас бүрдүүлэх вэ?

М.Ариунзаяа
Эдийн засаг
3 цаг 30 минутын өмнө
Twitter logo

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны есдүгээр сарын 16-нд Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, мэдээллээ танилцууллаа. Тус зөвлөлийн дүгнэлтээс харахад ирэх онд төсөв өмнөх оноос мэдэгдэхүйц тэлэх боловч зарлагын өсөлтөд тогтмол зардал давамгайлж, орлогын нэмэгдлийн нэлээд хэсгийг ногдол ашгаар бүрдүүлэхээр тооцжээ.

2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.6 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь 2026 оны тодотгосон төсвөөс 9.6 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өссөн дүн юм. Энэхүү 9.6 их наяд төгрөгийн өсөлтийн 78.4 хувийг урсгал зардал бүрдүүлжээ. Харин хөрөнгө оруулалтын зардал өсөлтийн ердөө 21.6 хувийг эзэлж байна. 

Урсгал зардал гэдэг нь төрийн байгууллагын цалин, иргэдэд олгох шилжүүлэг, бараа үйлчилгээ, татаас зэрэг жил бүр дахин гардаг зардлууд юм.

2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 43.6 их наяд төгрөгт хүрнэ.

Урсгал зардлын өсөлтийг задалж харвал:

  • урсгал шилжүүлэг – 4.708 их наяд төгрөгөөр,
  • цалин, хөлс – 1.503 их наяд төгрөгөөр,
  • бараа, үйлчилгээ – 797 тэрбум төгрөгөөр,
  • зээлийн үйлчилгээ – 274 тэрбум төгрөгөөр,
  • татаас – 249 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Нэмэгдэж буй 9.6 их наядын мөнгөний ихэнх нь шинэ бүтээн байгуулалтаас илүү төрийн өдөр тутмын үйл ажиллагаа болон иргэдэд олгох мөнгөн шилжүүлгийг санхүүжүүлэхэд чиглэж байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байнга давтагддаг ийм зардал нэмэгдэх нь дунд хугацаанд төсвийн уян хатан байдлыг багасгах эрсдэлтэй гэж үзжээ.

ЦАЛИН ТЭТГЭМЖИНД ИЛҮҮ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛНА  

2027 онд цалин, хөлсөнд 9.19 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн дүн.

Харин иргэдэд олгох тэтгэмж, урамшууллын зардал 228.2 хувиар өсөж, 3.3 дахин нэмэгдэхээр байна. Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал 33.8 хувь, нийгмийн халамжийн зардал 5.6 хувиар өсөхөөр тооцжээ. Энэ нь төсвийн нэмэгдсэн мөнгөний тодорхой хэсэг иргэдийн орлогод шууд хүрнэ гэсэн үг.

Тэтгэмжийн зардал 33.8 хувиар нэмэгдэхээр тооцсон.

Гэхдээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хувьд нэг онцлог бий. Зам, сургууль барих хөрөнгө оруулалтаас ялгаатай нь эдгээр зардал нэг жилээр дуусахгүй. Нэг удаа нэмэгдсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дараагийн жилүүдэд мөн санхүүжүүлэх шаардлагатай болдог. 

Тиймээс зөвлөлөөс төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг зөвхөн төсвийн орлоготой бус эдийн засгийн нөхцөл байдал, бүтээмжтэй уялдуулах шаардлагатай гэж үзжээ. Мөн тэтгэврийн зардал 2028, 2029 онд ч өсөхөөр байгааг анхааруулсан юм. 

ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХИЙН ЦААНА 1.47 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ

Тэтгэврийн зардлын өсөлт нийгмийн даатгалын сангийн төсөвт шууд харагдана. 2027 онд тус сан 1.47 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцжээ. Уг алдагдлыг улсын төсвөөс татаасаар нөхөхөөр байна. Мөн сангийн зардал өмнөх оноос 33.8 хувиар өсөх бөгөөд жил бүр төсвөөс 1.2 их наяд төгрөгийн суурь тэтгэвэрт мөнгө шаардагдах нөхцөл үүсжээ. 

Тиймээс тэтгэврийн шинэчлэлийн үр нөлөөг зөвхөн иргэдийн авах мөнгөөр бус, цаашид төсөвт бий болох зардалтай нь хамт тооцох шаардлагатай гэж зөвлөл үзжээ. 

ОРЛОГЫН ӨСӨЛТИЙН 58 ХУВЬ НОГДОЛ АШГААС БҮРДЭНЭ 

Зарлага нэмэгдэхийн хэрээр төсвийн орлого ч өсөх шаардлагатай. 2027 оны татварын бус орлогыг 8.28 их наяд төгрөгөөр тооцсон нь өмнөх оноос 5.41 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ өсөлтийн 58 хувийг ногдол ашгийн орлого бүрдүүлэхээр тооцжээ. Төрийн өмчит компаниудаас 3.54 их наяд, Оюу толгой төслөөс 2 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсөн байна. Үүнээс Оюу толгойн ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тооцжээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа “Татварын бус орлогын эзлэх хувь нэмэгдэж байгаа нь эерэг өөрчлөлт боловч уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг нэмэгдүүлж байгаа нь эрсдэлтэй алхам” гэсэн юм.  

ӨР НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ТӨЛӨХ ЗАРДАЛ Ч ӨСНӨ  

2027 онд Засгийн газрын өр ДНБ-ий 49.6 хувь байхаар тооцсон нь хуулийн 60 хувийн хязгаарт багтаж байна. Гэхдээ өр сүүлийн хоёр жилд 21.2 их наяд төгрөгөөр нэмэгдэж, өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 14.2 нэгж хувиар өсжээ. Үүний зэрэгцээ 2027 онд өрийн үйлчилгээний зардал 5.2 их наяд төгрөг болж, 2026 оны 3.2 их наяд төгрөгөөс 60.5 хувиар өсөхөөр байна.

Мөн 2018–2025 оны дунджаар нийт өрийн 96 хувийг гадаад өр эзэлж байсан нь валютын ханшийн өөрчлөлт төсөвт нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж зөвлөл анхааруулжээ.

ТЭГВЭЛ 9.6 ИХ НАЯДЫН ӨСӨЛТ ИРГЭДЭД ЮУ ӨГӨХ ВЭ?

2027 оны төсвийн өсөлт иргэдэд хамгийн түрүүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр мэдрэгдэнэ. Үүний зэрэгцээ сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг хөрөнгө оруулалтад 10.3 их наяд төгрөг зарцуулах юм. Гэхдээ төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн анхааруулж буй гол асуудал нь мөнгө зарцуулах хэмжээ болон түүнээс гарах үр дүнгийн холбоо тодорхой бус байгаа явдал юм. 

Өөрөөр хэлбэл 2027 онд аль салбарт хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой боловч тэр мөнгөөр иргэдэд ямар өөрчлөлт бий болох, төрийн үйлчилгээ хэр сайжрах, хөрөнгө оруулалт ямар үр дүн өгөхийг хэмжих мэдээлэл хангалтгүй байна. Иймээс зөвлөл төсвийн бодлогыг эдийн засгийн нөхцөлтэй уялдуулах, төрийн оролцоог бууруулах, шинэ бодлого хэрэгжүүлэхдээ төсөвт үзүүлэх нөлөөг урьдчилан тооцох, өрийн эрсдэлийг анхаарахыг зөвлөжээ.

43.6 их наяд төгрөгийн төсөвт:

  • 9.6 их наяд төгрөгөөр зарлага нэмэгдэнэ
  • Нэмэгдсэн зарлагын 78.4 хувь нь урсгал зардалд очно
  • Цалин, хөлсөнд 9.19 их наяд төгрөг зарцуулна
  • Иргэдийн тэтгэмж, урамшууллын зардал 228.2 хувиар өснө
  • Нийгмийн даатгалын сан 1.47 их наяд төгрөгийн алдагдалтай байна
  • Орлогын өсөлтийн 58 хувийг ногдол ашиг бүрдүүлнэ
  • Хөрөнгө оруулалтад 10.3 их наяд төгрөг зарцуулна
  • Засгийн газрын өр ДНБ-ий 49.6 хувь байна
  • Өрийн үйлчилгээний зардал 5.2 их наяд төгрөгт хүрнэ

Ингээд харахад 9.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн зарлага иргэдийн амьдралд ямар бодит үр дүн авчрах вэ, мөн энэ зардлыг дараагийн жилүүдэд тогтвортой санхүүжүүлж чадах уу гэдэг нь төсвийн хамгийн чухал асуулт болж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан