Мобиком Корпораци нь дэлхийн хамгийн том Direct-to-Device (D2D) хиймэл дагуулын сүлжээ болох Starlink Mobile-тай хамтран, сонгогдсон аппликэйшнүүдийг ашиглах болон мессеж илгээж, хүлээн авах боломжийг олгох шинэ төрлийн харилцаа холбооны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж байна.
Энэхүү mobispace үйлчилгээ нь үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээнээс гадуур байгаа хэрэглэгчид Starlink-ийн сүлжээнд холбогдон тэнгэр цэлмэг үед гар утаснаасаа мессеж илгээх, хүлээн авах, мөн D2C технологид тохируулан сонгогдсон аппликэйшнуудад хандах боломжийг олгоно.
Харилцаа холбооны хүртээмжийг шинэ түвшинд…

Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, хүн амын сийрэг суурьшлаас шалтгаалан уламжлалт гар утасны сүлжээгээр бүх бүс нутгийг хамруулж хараахан амжаагүй байгаа билээ.
Starlink Mobile технологид суурилсан mobispace үйлчилгээ нь сансарт байрлах үүрэн холбооны цамхгийн үүргийг гүйцэтгэх том оврын хиймэл дагуулын антентай бөгөөд холбогдохын тулд нэмэлт төхөөрөмж, тусгай зориулалтын антен шаарддаггүй.
Мөн Starlink болон mobispace үйлчилгээ нь дараах төрлийн хэрэглэгчдэд харилцаа холбооны нэмэлт боломжийг олгохоос гадна, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон гамшгийн үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.

Үүнд:
- Алслагдсан бүс нутагт амьдарч, ажиллаж буй иргэд
- Малчид, уул уурхай, барилгын салбарын ажилтнууд
- Алс тээврийн жолооч нар
- Аялагч, жуулчид
- Онцгой байдал, гамшгийн үед ажиллаж буй алба хаагчид
Мобиком Корпораци нь 30 гаруй жилийн турш Монгол Улсын харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ технологийг хэрэглэгчдэд хүргэхэд манлайлан ажиллаж ирсэн.
Монголд нэвтрүүлж буй mobispace үйлчилгээ нь уламжлалт үүрэн холбооны сүлжээг хиймэл дагуулын технологитой хослуулан, Монгол Улсын харилцаа холбооны хүртээмжийг шинэ түвшинд хүргэх, Монголын хаана ч хэрэглэгчдээ холбоотой байлгах зорилтын маань дараагийн нэгэн чухал алхам болж байна.
mobispace - Алс хязгаараас ч холбоно...