ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН 4 ЗӨВЛӨМЖ
Өдөрт 15 минут: Та хүүхдээсээ "Өнөөдөр юу сурсан бэ?", "Ихэвчлэн юу сонирхолтой байв?" гэж асуун ярилцаж хэвшээрэй.
Багштай байнгын холбоотой байх: Асуудал үүсэхийг хүлээлгүйгээр хүүхдийнхээ ахиц дэвшлийн талаар багштай эерэг яриа үүсгээрэй.
Гэртээ суралцах орчин бэлдэх: Даалгавар хийх тогтмол цаг, чимээгүй орон зайг бүрдүүлж, дэлгэцийн хэрэглээг зохицуулаарай.
Идэвхтэй оролцоо: Сургуулийн арга хэмжээ, эцэг эхийн хуралд цаг заваа зориулах нь хүүхдэд "Миний сургууль аав ээжид минь чухал" гэх итгэлийг өгдөг.
СУРГУУЛЬ, БАГШ НАРТ ЗОРИУЛСАН 3 ЗӨВЛӨМЖ
Эерэг мэдээллийг түрүүлж хуваалцах: Зөвхөн алдаа, зөрчлийг биш, хүүхдийн жижиг амжилт, эерэг өөрчлөлтийг эцэг эхэд нь мэдээлж байгаарай.
Нээлттэй санал солилцоо: Эцэг эхийн ажил, цагийн хуваарьт тохирсон цахим эсвэл танхимын уян хатан харилцааны суваг ашиглаарай.
Хамтын ажиллагааны орчин: Эцэг эхийг зөвхөн санхүүгийн дэмжигч биш, сургалт-хүмүүжлийн үйл явцын гол хамтрагч гэж хараарай.
Гэр бүл, сургууль хоёр нэг зүгт харж ажиллах үед хүүхэд хамгийн аюулгүй, бүтээлч орчинд өсөн торнидог.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар